СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-05-07

13 спорт клубт хөнгөлөлт эдлэх боломжтой

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Дулааны улиралд иргэд эрүүл агаарт аялж зугаалахаас гадна уул хаданд авирах, спорт клуб, фитнессийн газруудад хичээллэх гээд дасгал хөдөлгөөн идэвхтэй хийдэг. Тиймээс энэ удаа бид эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг иргэд хаана, ямар спорт клубт хөнгөлөлттэй үйлчлүүлж болох тухай мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 2-3 жил дуншиж, хэзээ хэрэгжих нь тодорхойгүй байсан энэ хуулийн заалт хэрэгжихэд бэлэн болжээ.

Учир нь магадлан итгэмжлэгдсэн спорт клубыг сонгон шалгаруулах ажил удаашралтай байснаас иргэд спорт клубүүдэд даатгалын хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжгүй байсан юм. Гэхдээ энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Иргэдийн хувьд зөвхөн фитнесс клубт эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлэх боломжтой гэж ойлгож байгаа.

Тэгвэл фитнесс клубээс гадна бүх төрлийн спорт клубээр үйлчлүүлэх боломжтой гэдгийг тодотгож хэлэх нь зүйтэй байх. Тодруулбал, иог, таеквондо, сагс, усан сэлэлт, жүдо, хөлбөмбөг, теннис гээд бүх төрлийн спорт клубт та эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх боломжтой юм. Яагаад гэвэл хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэд ч гэсэн даатгалынхаа үр шимийг хүртэх ёстой. Гэтэл сум бүрт фитнесс клуб байхгүй. Харин сум бүрт төрөл бүрийн спортын клубууд байдаг. Тиймээс олон хүнд хүртээмжтэй байлгах үүднээс спорт клубүүдийг багтааж өгчээ.

Улсын хэмжээнд 360 гаруй спорт клуб үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл эдгээрээс эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх, магадлан итгэмжлэгдсэн, спорт клубүүдийг нийслэл хот болон аймаг орон нутгаас шалгаруулсан байна. Хаяг, утасны дугаар бүхий дэлгэрэнгүй танилцуулгыг ЭМДЕГ-ын цахим хуудсаас харж болох бөгөөд хот хөдөөд үйл ажиллагаа явуулдаг 13 байгууллага жагсаалтад багтжээ. Нийслэлд, Сүхбаатар дүүрэгт “Голден Жим”, Zaya s” фитнес клуб, Хан-уул дүүрэгт “Соёл”, “Эмпайр” фитнесс клуб, Баянзүрх дүүрэгт “Голден жим”-ын салбарууд, Баянгол дүүрэгт “Adrenalin”, “Голден жим” зэрэг фитнесс клуб багтжээ. Аймгуудад, Сүхбаатар, Орхон, Сэлэнгэ аймгийн спорт клубууд багтсан байна.

Б.ТУУЛ

2020.5.7 ПҮРЭВ № 90 (6315)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.