Чингэлтэй дүүргийн хэмжээнд 08.00 цагаас эхэлсэн хөл хорио, дадлага сургуулилалт 18:00 цагт албан ёсоор дууслаа. “Ковид-19 цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын хоёр дахь өдрийн томоохон арга хэмжээ нь тус дүүргийг бүтэн хааж, цар тахлын үед ямар арга хэмжээ авахыг иргэд болон албаны хүмүүст үзүүлж таниулав.
Энэ хүрээнд өнөөдрийн турш Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр болох Төв шуудан - Баруун дөрвөн зам - Гэсэрийн уулзвар - Эх нялхас-Баянхошууны хөтөл - Халзангийн даваа - Сэлбэ гол дагуу Япон цогцолбор -7 буудал - 32-ын тойрог - Баянбүрдийн уулзвар - "Хүрд" компанийн уулзвар хэсгүүдийг хязгаарлан ажиллалаа.
Мөн өнөөдрийн сургуулилтаар Буянт-Ухаа спортын ордонд дадлага сургуулилалттай холбоотой хөнгөн өвчтөн эмчлэх 300 орыг дэлгэх, нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлгийн В блокт “Яармаг-100” орыг дэлгэх болон хээрийн эмнэлгийг дэлгэх үйл ажиллагаанууд зохион байгуулагдлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.