ОХУ-ын Соёлын яамны тэргүүн Ольга Любимова коронавирусээр оношлогдсон гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Анна Усачева лхагва гарагт мэдэгджээ.
Яамны төлөөлөгчийн мэдээлснээр соёлын сайд хөнгөн хэлбэрээр өвдсөн тул эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй аж. Уг төлөөлөгч "Ольга Любимовагийн шинжилгээний хариу “эерэг” гарч, сайд гэрээсээ ажиллаж байгаа. Тэрээр видео хурал хийж, цахим хэлбэрээр уулзалт, хэлэлцээрт оролцож байна" гэв.
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Михаил Мишустин болон Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн сайд Владимир Якушев нар мөн коронавирусийн халдвартай болох нь тогтоогдсон билээ.
Эх сурвалж: Риа Новости
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.