СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Италийн эрдэмтэд коронавирусийг саармагжуулдаг вакцин гарган авснаа зарлав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Италийн эрдэмтэд коронавирусийг саармагжуулдаг дэлхийн анхны вакциныг гарган авсан, удалгүй хүн дээр туршиж эхэлнэ гэдгээ мэдэгдлээ.

Ром хотод байрлалтай Takis Biotech-ийн судлаачид уг вакциныг хулгана дээр туршиж үзэн, хариу урвалд нь гарсан эсрэг биетүүдийг гарган авсан байна. Эсрэг биетүүд нь аливаа халдвартай хэрхэн тэмцэхийг сануулан, дархлааны системийг үүсгэдэг бодис юм. Лабораторийн шинжилгээний урьдчилсан дүнгээр эдгээр эсрэг биетүүд хүний эсийг коронавирусээр халдварлахаас сэргийлж чадаж байгаа аж.

. Тэрээр "Бидний мэдэж байгаагаар бид дэлхийн хамгийн анхны коронавирусийг саармагжуулдаг вакциныг гарган авсан" гэв.

Гэвч зарим эрдэмтэд бусад судлаачдын хөгжүүлж буй вакцинууд ч хулгануудад ижил төстэй үйлчилгээ үзүүлэх болно гэж үзэж байгаа аж.

Их Британийн Эрүүл мэндийн яамны нарийн бичгийн дарга Мэтт Хэнкок коронавирусийн эсрэг вакцин хэзээ ч гарахгүй байж магадгүй хэмээн өчигдөр хэлж байсан. Харин вакцины чиглэлээр мэргэшсэн доктор Эндрю Престон ядаж үхлээс урьдчилан сэргийлэх коронавирусийн вакцин гарна гэдэгт итгэлтэй байгаа гэлээ.

. Үүнээс гадна 100 орчим вакцин клиникийн өмнөх үе шатанд байгаа бөгөөд үүнд энэхүү Takis Biotech-ийн вакцин багтаж байгаа юм.

Эх сурвалж: dailymail.co.uk

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.