Чингэлтэй дүүргийг халдвартай бүс нутаг гэж үзэн тавдугаар сарын 7-ны өдөр 08:00-18:00 цагийн хооронд хөл хорио тогтоогоод байгаа билээ. Иргэдийн хувьд гэрээсээ гаралгүй хөл хорионд байхаас гадна үйлчилгээний байгууллагууд хаагдсан байгаа юм. Хөл хорио тогтоосон үед иргэд ямар дэлгүүрээр ямар хүнсний бүтээгдэхүүн авах талаар тодорхой заасан байдаг байна.
Хөл хорио тогтоосон учраас иргэд автомашинтай болон явганаар зорчих хөдөлгөөн хийхгүй байгаа.
Тэгвэл хөл хорионы үед хүнсний дэлгүүрээр хэрхэн үйлчлүүлэх вэ гэдэг дадлага сургуулилалтыг Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны “Баянтөгрөг” мини маркет дэлгүүр үзүүлэв.
Айл өрхүүдийн хувьд нэг иргэнийг сонгон дэлгүүр руу явуулна. Коронавирусийн үед хүнсний хангалтыг тодорхой зөвлөмжийн дагуу тогтоосон байдаг. Түүнчлэн цар тахал гарлаа гэхэд хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг гэр бүлийн гишүүдийн тоогоор олгох зохицуулалтыг хийсэн байна. Хөл хорионы үед хүн амын зайлшгүй хэрэглэх есөн хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг мэргэжлийн байгууллагаас гаргаж өгдөг.
Иргэд хүнсний дэлгүүр орохдоо хоёр метрийн зай авч халуунаа үзүүлэхээс гадна хүнсээ бичүүлэхдээ мөн адил зай барих ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.