Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уржигдар эхэлсэн. Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн нэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн нэг, хоёр дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.
Түүнийг хэргийн бусад оролцогчдод нөлөөлж болзошгүй гэсэн үндэслэлээр дөрөвдүгээр сарын 23-ны өдөр дараагийн шүүх хурал хүртэл цагдан хориод байсан билээ. Шүүх хуралд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг гэрчээр оруулцуулах ёстой гэж үзэн, хүсэлтээ өгсөн түүний өмгөөлөгч Эрдэнэбатын хүсэлтийг шүүх хүлээн авсангүй.
Шүүх хуралдаан гурван өдөр үргэлжлээд, Ерөнхий сайд асан М.Энхсайханыг гэм буруутайд тооцож, 4 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй ангид эдлүүлэхээр оноолоо. Түүнийг зах зээлийн үнэлгээ нь 115 сая төгрөгийн үнэ бүхий "Лексус-570" маркийн машиныг эрх мэдлээ ашиглан, 165 сая төгрөгөөр авч улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үзжээ. Мөн, Тавантолгойн нүүрсний ордын ашиглалтад оруулах гэрээ байгуулахдаа ҮАБЗ-ийн зөвлөмж, УИХ-ын тогтоол зөрчин, хөрөнгө оруулагч "Шинхуа энержи", "Энержи ресурс" болон "Сүмитомо корпораци"-ын түншлэлд давуу тал олгосон гэж үзлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Төрийн мөнгийг тэрбумаар нь цохидог нь яах бол УИХ-ын гишүүнээрээ байгаад л байна шдээ НОВШИЙН ШҮҮГЧИД ТҮЙ МАЙ
Тавантолгойн ордыг хятадуудад тавиад туух гэж оролдсонгэмт хэрэг ньтөгсөөгүй учраас ийм бага ял оноож. Түүннээс биш өмхий урвагчийг цаазлах ёстой өайсан юм
Арай дэндүү юмаа манай хуулийнхан том том хэрэг тохоод сүүлд нь Энхбаярт нурах гэж байсан байшин Энхсайханд ганц машин ичэж үхмээр юм одоо эбад оргог зайлсан Баярт гадаадад байшинтай гэх дүгнээд өнгөрөх ыайх
Энэ ч арай хэтэрнээ улс төрийн захиалага гэдэгт итгэлтэй байна
Мэдлэг боловмролтой хүн чинь манай улсын үнэт баялагшдээ Ингэж 37 оных шиг хэлсээр... Үүнээс их улсын хөрөнгө цөлөмсөн хууль зөрчсөн нөхдүүд зөндөөл баянашдээ Ариал бишээ
Том сэхээтнүүдээ хэлмэгдүүлж байгаа нь боловсролгүй том гаруудын захиалга ш дээ. Хараат шүүх жанхуудаж байна.