Сассексын гүн болон гүнгийн авхай нар бяцхан ханхүү Арчигийн нэг ойн төрсөн өдрийн баярын ховор бичлэгийг олон нийтэд дэлгэжээ. Уг бичлэгэн дээр ой хүрсэн Арчи дуртай номнуудаа уншин баярлаж байна.
Коронавирусийн улмаас бяцхан ханхүүгийн төрсөн өдрийг хөл хорионд тэмдэглэж, гүн Харри уг бичлэгийг хийж, Save the Children UK байгууллагын Инстаграм хуудсанд байршуулжээ. Арчигийн уг өхөөрдөм бичлэг цар тахалтай тэмцэж буй хүүхэд, гэр бүлүүдийг дэмжих сангийн кампанит ажлын нэг хэсэг юм.
Харри, Мэркл нар Калифорни мужийн гэртээ байх заавар зөвлөмжийн дагуу Лос Анжелест хүүгийнхээ төрсөн өдрийг ийнхүү даруухан тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.