СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөл хорионы сургуулилалт: Чингэлтэй дүүрэгт сэжигтэй тохиолдол бүртгэгдвэл...

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Чингэлтэй дүүрэгт "Ковид-19"-ийн үеийн дадлага сургуулилалт үргэлжилж байна. Сургуулалтын нэг хэсэг бол сэжигтэй иргэдийг тус дүүргийн нэгдсэн төв эмнэлэгт түргэний машинаар авчирч хяналт шинжилгээнд хэрхэн хамруулах талаар дадлага сургуулилалт хийв.

Халдварын тогтоосон бүс нутаг руу орохдоо тусгай заасан хөх бүсээр орох юм. Халдварын тохиолдол хэд бүртгэгдсэнээс хамаарч ариутгал халдваргүйжүүлэлтийг хэдэн цаг тутамд хийхийг заасан байдаг байна.

Манай улсад халдвар илэрч эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх үед ямар шат дараатайгаар үйлчлүүлэх талаар заавар, зөвлөмж өгөв.

Иргэд хамгийн түрүүнд нэг метрийн зайтай зогсон ногоон бүсэд халуунаа үзүүлж, улаан бүс буюу аюултай бүсэд нэвтэрч шинжилгээ өгөх юм байна. Ингээд түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан тохиолдолд ХӨСҮТ-ийн халдвар судлаач эмч нар ирж, авч явах талаар дадлага сургуулилт хийлээ. 

Чингэлтэй дүүрэгт нэг сэжигтэй тохиолдол илэрч ХӨСҮТ руу авч явав. Сэжигтэй тохиолдлын ойрын хавьтлын иргэдийг яармагт тусгайлан бэлдсэн тусгаарлах байр руу авч явсан юм. Энэ бүгд бол халдварын тохиолдол .

Чингэлтэй дүүргийг халдвартай бүс нутаг гэж үзэн тавдугаар сарын 7-ны өдөр 08:00-18:00 цагийн хооронд хөл хорио тогтоогоод байгаа билээ. Иргэдийн хувьд гэрээсээ гаралгүй хөл хорионд байхаас гадна үйлчилгээний байгууллагууд хаагдсан байгаа юм. Хөл хорио тогтоосон үед иргэд гэрээсээ гарахдаа ямар нөхцөл шаардлага хангах ёстойг үргэлжлүүлэн хүргэх болно.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.