СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

X Æ A-12 гэж нэрлэсэн Элон Маскын хүүг юу гэж дуудах вэ?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

“Space X”-ийн гүйцэтгэх захирал Элон Маск хүүтэй болсноо даваа гарагт өөрийн твиттер хуудаснаа зарласан. Удалгүй тэрээр найз охин, дуучин Граймсын хамт хүүхдээ X Æ A-12 хэмээх нэр өгсөн гэв.

Твиттер дээр хошигнох дуртай Маскыг ийнхүү зарлахад олон хүн түүнийг үнэхээр хүүхдээ ингэж нэрлэсэн эсэхэд эргэлзсэн юм. Мөн нэрийг нь хэрхэн дуудах тухай хөгжилтэй жиргээнүүд ч мундахгүй байв.

Харин өчигдөр Канадын дуучин Граймс хүүгийнхээ нэрийн утгыг тайлбарлалаа. Түүний хэлснээр “X” нь үл мэдэгдэх хувьсагчийг илэрхийлж байгаа аж. Мөн тэрээр “Аi” гэдгийг “Æ” гэж бичдэг бөгөөд энэ нь хайр/хиймэл оюун ухаан гэсэн утгыг агуулдаг гэлээ. Æ үсэг нь мөн Дани, Норвеги, Исланд хэлэнд байдаг ба “Аsh” гэж дуудагдах үе бий. Харин “A-12” нь АНУ-ын Тагнуулын төв газарт зориулж хийж байсан онгоцны нэр аж. Энэхүү онгоц зэвсэггүй, хамгаалалтгүй, зүгээр л хурдан учир тэдэнд таалагддаг гэнэ. Уг онгоцыг мөн Archangel гэж дууддаг ажээ.

Гэвч түүний тайлбар улам их асуултыг дэлгэлээ гэх хүмүүс олон байв. Мөн энэхүү нэрийг хэрхэн дуудах нь тодорхойгүй хэвээр байгаа юм. Твиттер дээрх нэгэн хүн Элон Маскаас хүүгийнх нь нэрийг X Ash Archangel гэж дуудах юм уу гэж асуухад Маск уг жиргээнд лайк даржээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.