СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-05-07

Тогтмол орлогогүй өрхөд 200 мянга гаруй хүүхэд амьдарч байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх, хэрэгцээг тодорхойлох түргэвчилсэн үнэлгээ”-г өнгөрсөн гуравдугаар сард улсын хэмжээнд зохион байгуулсан. Түргэвчилсэн үнэлгээнд нийт 109.991 өрх хамрагдсан бөгөөд нийт өрхийн 19 хувь буюу 20 мянган өрх эрсдэлтэй, .

Мөн хөл хорионы үеэр хүүхдээ хараа хяналтгүй гэрт нь бие даалган үлдээдэг, өрхийн зөвхөн нэг гишүүн хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлогогүй байна гэсэн судалгаа гарсан төдийгүй эдгээр өрхөд 200 мянга гаруй хүүхэд амьдарч байна гэсэн.

Иймээс Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хэд хэдэн ажлын хэсэг гарч, тавдугаар сарын 1-нээс 8-ны хооронд дээрх айлуудаар орж, нөхцөл байдалтай танилцсан дэмжлэг туслалцаа үзүүлжээ. 

Дэд даргаар ахлуулсан ажлын хэсгийн очсон эхний айл нь иргэн н.Одгэрэлийнх. Тэднийх ам бүл тавуулаа. 22-оос 16 насны гурван хүүхэдтэй. 16 жилийн өмнө Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотод шилжин ирсэн.

Хотод ирсэн цагаасаа орцны жижүүр хийж байгаа. Гурван хүүхэд нь гурвуулаа хэл яриа болон сонсголын бэрхшээлтэй. Уг нь бага хүү нь Яармагийн 63 дугаар сургуульд сурдаг байсан ч нэгдүгээрт хэл ярианы бэрхшээл, хоёрдугаарт өмссөн хувцаснаасаа ичээд суургуулиа орхисон. Уг нь гарын дүйтэй. Түүний чин хүсэл нь гангуурчин болох. Одгэрэлийн дунд хүү нь мөн л Яармагийн 63 дугаар сургуулийг дүүргэсэн. Сонсгол муу ч хичээл номондоо сайн байсан. Сургуульд сурч байхдаа гадаад руу нэг удаа Жүдогийн тэмцээнд явж байсан. Одоо инженер мэргэжлээр сурч байгаа ч хөл хорио тогтоосон учраас барилгын ажил хийн аав ээждээ тусалдаг. Харин том охин нь группийн мөнгө гэж сард 104 мянган төгрөг авдаг. . Нас 50 хүрч байгаа учраас удахгүй тэтгэвэрт гарна. Насаараа подвалд амьдрах аргагүй учраас өөрсдийн гэсэн орон гэр, газартай болчихвол болох гээд байна. Тэтгэвэрт гарлаа гэхэд гурван хүүхдээ аваад гудамжинд гаралтай биш хэмээн өрхийн тэргүүн Одгэрэл өгүүлж байв. Мөн тэтгэвэр тогтоолгоход ч хүндрэл бэрхшээл гарч буй тухай өгүүлж байсан юм. Энэ үеэр ГБХЗХГ-ын Дэд дарга Б.Халиун агентлагийн зүгээс хийж болох бүх туслалцаа дэмжлэгийг үзүүлэхийн зэрэгцээ бага хүүг нь гагнуурчин болох мөрөөдлөө биелүүлэхэд нь туслахын тулд МСҮТ-үүдтэй холбох мөн дунд хүүгийнх нь сурдаг сургуультай холбогдож, сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг асуудлаар судалж дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэлж байсан юм.

Мөн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал “Түргэвчилсэн үнэлгээрээр эрсдэлт бүлэгт багтсан гэр бүлийн гишүүдийн 94 хувь нь 31-35 насныхан, 6 орчим хувь нь 40-46 насныхан байна. Нэг өрхөд дунджаар 0-18 хүртэлх насны 2-7 хүүхэд амьдарч байна. .

Нийт өрхийн 10 орчим хувьд өрхийн зөвхөн нэг гишүүн үйлчлэгч, галч, харуул, барилгын туслах, нүүрс шуудайлж зарах гэх мэт ажил хийдэг, 85 хувь нь ажилгүй байна.

Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж, асаргааны мөнгө, . Хөгжлийн бэрхшээлтэй болон сэтгэцийн тулгамдсан асуудалтай гишүүнтэй өрхийн хувьд нөхцөл байдал илүү хүнд, өрхөд байгаа бусад хүүхдэд тавих анхаарал сул, нэмэлт амин дэм шимт тэжээл хэрэглүүлж чаддагүй, өрхөд ажилгүйдэл үүссэн байна. Ялангуяа хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод шилжин ирээд өөрийн гэсэн орон гэр, газрын асуудлаа шийдвэрлүүлж чадаагүй өрх 50 орчим хувийг эзэлж байна” гэж байлаа.

Түүнчлэн . Иймд дүүргийн Боловсрол, соёл урлагийн газарт албан бичиг илгээж, зуны хугацаанд хичээлийн хөтөлбөрөө нөхөж судлах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг хийхээр болсныг гэр бүл, хүүхэд залууучуудын хөгжлийн газрын удирдлагууд энэ үеэр онцолж байлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.