СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2020-05-07

"Алтжин" групптэй холбоотой 32.3 сая ам.долларын маргаан шүүхэд шилжихэд бэлэн болжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Монголбанкны ерөнхийлөгч Б.Баяртсайханыг чөлөөлж, дэд ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан Б.Лхагвасүрэнг оронд нь томилсон. Тус банкны дэд ерөнхийлөгчөөр "Үндэсний давхар даатгал" ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайваныг томилох гэж байна. Мөн одоогийн тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэгийг чөлөөлж, Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнийг түүний оронд томилох саналыг өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Алтжин" групптэй холбоотой зээлийн маргаан ямар шатанд яваа талаар "Төрийн банк"-ны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнөөс асуухад,  

-Тухайн үеийн шийдвэрийн дагуу "Хадгаламж" банк төлбөр төлөх ёстой гэсэн шийдвэр гарсан байдаг. "Хадгаламж" банк төлөх боломжгүй бол "Жаст" групп төлнө гэсэн. "Хадгаламж" банкны актив 2013 онд "Төрийн банк"-тай нийлсэн. Хэрэг одоо шүүхэд очиход бэлэн болсон. "Төрийн банк"-ны хувьд хэрэг задарч, шүүхээр дахин явах болов уу гэж бодож байгаа гэсэн хариуг өглөө. 

Хэргийг нэхэн сануулбаас, “Алтжин” компанийн захирал Г.Алтангийн хүү Эдуард Сүрэнгээс “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү 2010 онд 32,8 сая ам.долларын зээл авахдаа хуучин "Хадгаламж" банкийг батлан даагч болгох гэрээ хийснээс энэхүү маргаан үүсэж, одоо болтол шийдэгдэхгүй явж байгаа билээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.