СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монголбанкны тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч нарыг томилов

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Монголбанкны ерөнхийлөгч Б.Баяртсайханыг чөлөөлж, дэд ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан Б.Лхагвасүрэнг оронд нь томилсон. Түүнээс хойш таван сарын хугацаа өнгөрсөн байдаг.

Тэгвэл тус банкны дэд ерөнхийлөгчид Үндэсний давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайваныг, одоогийн тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэгийг чөлөөлж, "Төрийн банк"-ны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнийг түүний оронд томилох саналыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэнийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэж, гишүүдийнх олонх нь дэмжлээ. 

Ганбямбын Дөлгөөн нь МУИС-ийг олон улсын эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2013-2015 онд Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистраар төгсжээ. 

Улмаар Монголбанканд Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, ахлах хянан шалгагч, Люксембургийн Шродерс хөрөнгө оруулалтын санд ажилтан, Монгол Улсын Хөгжлийн банканд Дэд захирал бөгөөд Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажилласан туршлагатай бөгөөд Польш, Герман, Энэтхэгийн Төв банканд мэргэжил дээшлүүлж байсан аж.

Г.Энхтайваны хувьд Арканзасын их сургуулийг Бизнесийн удирдлага, Oxford-ийн их сургуульд эдийн засаг, Лондоны их сургуульд хуулийн чиглэлээр магистр хамгаалсан байна. Санхүүгийн зохицуулах хороонд шинжээч, ахлах мэргэжилтэн, ГХЯ-нд сайдын туслах, мэргэжилтэн, Bank of America-д шинжээчээр тус тус ажиллаж байгаад Үндэсний давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байжээ.

БСШУС-ын сайд, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Энхтайваныг банканд ажиллаж байгаагүй юм биш үү? хэмээн асуухад, түүнийг хариулт өгөхөөс өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар "Монголбанкны дэд ерөнхийлөгч төлбөр тооцоо, дижитал банк, орчин үеийн төлбөрийн системийг хариуцдаг" хэмээн тодотголоо. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.