Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү олны анхаарал татсан хэргүүдийн талаар сэтгүүлчдийн асуултад хариулж, өнөөдөр /05.06/ мэдээлэл өглөө.
-Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
- Цагдаагийн алба хаагчийн аюулгүй байдлын асуудал чухал байна. Бид хуулиараа тусгай албадлага, нэг хүнд хэрэглэх тусгай хэрэгсэл хэрэглэх эрхтэй. Сүүлийн үед баар цэнгээний газрын арга хэмжээг шалгасан цагдаагийн алба хаагчид халдсан, согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд доромжлох үйлдлүүд гарч байна. Цагдаагийн алба хаагчид халдсан тохиолдолд эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг.
- "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдааг саатуулаад байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?
- "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаатай холбоотой хэргийг та бүхэн мэдэж байгаа. Мөрдөн байцаалтын явцад цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Гэмт хэргийн хохирогч, холбогдогчийг шууд заасан, мөн бусдын бие махбодод хөнгөн гэмтэл учруулсан гэх мэт хэд хэдэн хэрэг дээр яллагдагчаар татаад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗАГДААГАА Ч ЯАХАВ БОЛОХ БИЗ, НӨГӨӨ ХУУЛЬ ДУУДАХААР ЗУГТДАГ БӨӨН ГЭМТ ХЭРЭГТЭН ХУЛГАЙЧ ХУДАЛЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ ЯАХ ГЭЖ БНА.
Загдаагийн тухай байхад Элбэгдорж ямар хамаатай юм.ямар хүний мууд дуртай юм
zagdaa guaig gargachaach dee hoorhii nastai hun huntai buruu haritsnaas oor buruu bhgui bailgui dee ter bitgii hel eh ornoo hudaldsan ulsiin san homrog hooslson geed yrigdaad bgaa humuus sul cholootoi yvaal duuldhiin hunii sainiig ni harj dugnehed yandaa