Дэлхийн 215 орны 3.7 сая иргэн коронавирусийн халдвар авч 1.2 сая хүн эдгэрч 263 мянган хүн нас бараад байна. Манай улсын хувьд зөөвөрлөгдөн бүртгэгдсэн 41 тохиолдол бүртгэгдсэнээс 13 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 28 иргэн эмчлүүлж байгаа юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш өвчлөл буурахгүй байна. Эрүүл мэндийн яамны 119 дуудлагын утсанд 455 иргэн мэдээлэл авснаас 9 улсаас манай улсын 30 иргэн утасдаж зөвлөгөө авсан. Өнөөдрийн байдлаар 1037 хүн ажиглалтад байгаагаас 14 хүн ажиглалтаас гарлаа.
ОХУ-ын сүүлийн дөрвөн өдөрт дараалан 10 мянга гаруй тохиолдол бүртгэгдлээ. Бразил улсад өчигдөр 10500 тохиолдол бүртгэгджээ. Европын орнуудад халдварын тархалт буурч байгаа ч хөл хориг сулруулснаас хойш шинэ тохиолдол огцом нэмэгдэж эхэлжээ. Иймээс Испани улс 14 хоногоор хөл хориогоо сунгасан байна.
Хубэй мужид 120 сургуулийн ахлах ангийн хичээлийг хэсэгчлэн эхлүүлсэн байна.
Чех улсад иргэдийн дунд сүргийн дархлаа тогтсон эсэхийг судалж, дөрвөн өөр бус нутгаас 26000 гаруй хүнээс шинжилгээ хийхэд ердөө 107 хүнд коронавирусийн эсрэг бие үүссэн байжээ. Тэгэхээр энэ халдварын дархлаа хүн амын дунд тогтоогүй, аюултай хэвээр байгааг дэлхий дахинд мэдээлжээ.
Нийтийн анхаарлыг сулруулах, коронавирусийн халдвар буурч байна гэснээс болж халдвар эрчимтэй улам тархаж байна хэмээн ДЭМБ-аас анхааруулав. Иран улс хөл хорионы дэглэмээс сулруулснаас болж, халдварын шинэ тохиолдол нэмэгдэж эхэлсэн байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр ХӨСҮТ-ийн 147 хүний шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Түүнчлэн аймаг орон нутагт тусгаарлалтад байгаа иргэдэд шинжилгээ хийсэн. Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод тусгаарлагдсан нэг сэжигтэй иргэний шинжилгээг яг одоо хийж байна. Тува улсын Кадетийн сургуулиас ирсэн 9 сурагчаас шинжилгээ хийхэд сөрөг гарсан.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.