АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга нартай холбоотой хэргийг шалгаж байгаа. Тодруулбал, ЭМДЕГ-ын дарга асан Ч.Алтанхуяг болон ХААН банкны удирдлагуудыг улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгаж буй. Энэ талаар албаны эх сурвалж “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ч.Алтанхуяг “Чингис хаан” банк болон тус банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж нар эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан хэрэгт шалгагдаж, шүүхээс тэднийг гэм буруутайд тооцсон. Түүнчлэн уг хэрэгт ХААН банкны нэр бүхий дөрвөн захирлыг холбогдуулан шалгаж эхэлсэн.
“Таванбогд” группийн Ерөнхийлөгч, ХААН банкны хувьцаа эзэмшигч төдийгүй ТУЗ-ийн дэргэдэх Эрсдэлийн удирдлагын хорооны гишүүн Ц.Баатарсайханыг шалгаж байгаа. АТГ-аас Ц.Баатарсайханы өрөөнд өнгөрсөн долоо хоногт нэгжлэг хийсэн. Мөн түүнээс гадна ХААН банкны ТУЗ-ын дарга Хидео Савадаг шалгаж эхэлсэн. Тэднийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 20 гаруй тэрбум төгрөгийг ХААН банкны дансанд байршуулсан. Үүний дараа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ч.Алтанхуяг болон ХААН банкны нэр бүхий албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж, мөнгөө татаж авалгүй 18 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Ингэж албаар алдагдал бий болгосон. Алдагдалд зориулж, 1.8 тэрбум төгрөгийг хуурамч гэрээ хийн завшсан байх магадлалтай хэмээн буруутгаж байгаа” гэсэн юм.
Өөр нэг эх сурвалжаас авсан мэдээллээр улсын төсвөөс шамшигдуулсан байж болзошгүй гэгдээд байгаа 1.8 тэрбум төгрөгийг ХААН банкнаас гаргаж өгнө хэмээн хэргийг шалгаж байгаа АТГ-ынханд нэгэн эх сурвалж мэдэгдсэн гэнэ. Мөн хэрэгт шалгагдаж байгаа гүйцэтгэх захирлууд “ТУЗ-ын дарга Хидео Савада болон хувьцаа эзэмшигч Ц.Баатарсайхан нар энэ асуудлыг огт мэдэхгүй. Бид энэ асуудлыг дээш нь танилцуулж байгаагүй” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн гэх мэдээлэл байна.
ХААН
С.Болдбаатар
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
baatarsaikhan bol mungu bodood untaj ch chadadgui adguus grj sonsoj bsiin bn
300 тэрбум идэж байхад шалгадаггүй сонин юм бэ хөдөлмөрч хүнээр бүү оролд
Мөнгөнөөс болж төрсөн ахаа......
Zuvhun ATM bolon shimtgeleer 70-80 terbum oldog bank iim yum hiihgui l dee, bankiig ni deeremdeh geed oroldood bgaa yum bish uu
Тийм юм биш, угаасаа өөр хэрэг мөрдөж байгаа гэж ойлгогдож байна
4
Яасан ханахгүй мөнгөний шунал бэ.
Монголын банкны систем нэг иймэрхүү л байна...ийм новшнуудаас болж Монгол Дэлхийд санхүүгийн хар жагсаалтанд орсоор байна!!!!!
Гадны хөрөнгө оруулалттай Банк, ББСБ нарыг маш сайн шалгах хэрэгтэй.луйвар тэнд л бий!!! Монголыг хар жагсаалтанд оруулахад гол нөлөө үзүүлсэн.
Луйварчидыг сайн шалгаарай тэгж байгаад таг болчихов доо
Ийм жижэг зүйл хийх хүн биш ээ энэ хэд
Баатарсайхан гэдэг хүн банкны зарим хэсгийг таван богдод нийлүүлээд байдаг гэх юм. Энэ үнэн үү.
Bank iin tomchuud bulaaj avhan dee.
Гадаад дотоодын үндэстэн дамжсан хахуулчид мөнгө угаагчид буй болчихсон юм биш үү
Баатарсайхан баялаг бүтээгч олон зуун хүнийг ажлын байраар хангаж байгаа бизнесмен хүн.битгий л хэлмэгдүүлчхээрээдээ.
Төрийн хөрөнгөөр гараа угааж Ард түмний халаасыг хоосолдог нөхдүүдийг залуучууд түмний өмнөөс цээрлүүлэх хэрэгтэй.
Хаан банк дансанд мөнгө хийх болгонд баримттай баримтгүй авдаг 200 төгрөгөө болооч ээ танайхаас өөр банк авдаггүй юм
Шулж ханадгүй банк хаан
Ezen khan uu neriig buzarlasan luvarchid bankhnii huugeer ard irgedee shulj bgaa durakuud nugel nudeeree gej.
Shunaltai baatarsaihan ard tumen bodohgui bol shorond 10jil hiildee enhsaihan 4sar daa 8sar suugaal garaad l garch baigaa hajuud bgaa borchuudiin huuhed 4jil ys suuna
Aimshgiin hun chanargui shunaltai nuhur sain shalga
Govi uildver zasagiin gazar hajuud hevlel uildver bas avsan bgaa ulaanbaatar guril uildver 20 kamponitai tahal gargaad zeel tolj chadahgui bn zeeliin huug buulgaj bolnodoo hugatsaag ni sungaj bolndoo ugui handiv gej medehgui mongo tol mongo tol shorond hii ard huuhed gar utas 70 tog odoo hymdaraad 30 tog hulgai hiigeed 5jil shorond orj bsan luivarchidaa 10jil shorond hii