СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

СУРВАЛЖИЛГА: Цементийн хомсдол үүссэн үед үнийн хөөрөгдлийг ченжүүд үүсгэж байна уу?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Барилга байшин барихад “талх” шиг хэрэглэдэг гол материал болох цементийн үнэ ханш томоохон захуудад сүүлийн долоо хоногт огцом өсжээ. Тухайлбал, Гурвалжингийн гүүрний барилгын материалын дэлгүүр орчимд нэг уут цементийг урьд нь 7000-8000 төгрөг борлуулдаг байсан бол одоо 15000 төгрөгөөр борлуулж байна. "44" барилгын захад цемент зарж байгаа нэг ч лангуу байхгүй байснаас гадна нэг чингэлэг вагон Хөтлийн цемент борлуулж байлаа. Гэвч урьд нь нэг тонныг нь 180 мянган төгрөгөөр зардаг байсан цементийг 280-300 мянган төгрөгийн хооронд зарна гэх тайлбарыг нэг ченж хэлэв.

Барилгын салбарын гол бүтээгдэхүүн болох цемент ингэж нэмэгдсэн нь компаниуд болон иргэдэд ихээхэн дарамт болж эхэлжээ. Учир нь урин дулаан цаг эхэлсэнтэй холбогдуулан бүтээн байгуулалтын ажил эхэлж, барилга байгууламж барих ид цагаар ийнхүү ямар ч шалтгаангүйгээр цементийн үнэ өсөхөөс гадна олдоцгүй байгаад иргэд ихээхэн бухимдаж байна.

Нэг тонн цементийн үнэ 120 мянгаар огцом нэмэгдэж, 300 мянган төгрөг болжээ

Тус захаас цемент авахаар ирсэн нэгэн иргэн “. Энэ сарын 6-наас борлуулалт хэвийн болно гэсэн ч өнөөдөр цемент авахаар иртэл 280-300 мянган төгрөг гэж байна. Тэглээ ч 300 мянган төгрөгөөр цемент авъя гэсэн ч байхгүй байна” гэх хариултыг хэлсэн юм.

"44" барилгын материалын борлуулагч руу утсаар холбогдож мэдээлэл авахад “Сүүлийн нэг сарын хугацаанд хэдхэн өдөр л ажилласан. Цемент үйлдвэрлэгч компаниудын үйлдвэр ажиллахгүй нэг хэсэг болсон. Бид захиалгаа өгч байгаа ч 14 хоногийн дараа ирнэ гэх хариултыг өгсөн. Маргааш, нөгөөдөр вагоноор цемент ирнэ гэсэн. Тэрийг хүлээгээд байж байна” гэлээ.

Цемент үйлдвэрлэгчдийн хувьд 2020 оны 3 дугаар сард үйл ажиллагаа эхлүүлэхээр төлөвлөж бэлтгэл ажиллагааг хангаад байсан хэдий ч дэлхий нийтэд тархсан шинэ төрлийн коронавирус, COVID-19 цар тахлын улмаас 2020 оны 4 дүгээр сараас үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа орсон ч эрэлтээ гүйцэхгүй өнөөдрийг хүрч байна гэх тайлбарыг үйлдвэрлэгч нар өгч байна.

Тэдний үзэж буйгаар 24 цагаар тасралтгүй үйл ажиллагаа явуулж, үнээ нэмэлгүй борлуулж байгаа ч ченжүүд үйлдвэрээс шууд ирж аван, жижиглэнгээр зарахдаа үнээ нэмж байна гэсэн юм.

. Дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй бол Хятадаас импортоор оруулж ирэх санал хүсэлтээ цементийн ченж нар буюу “Цементийн бизнес эрхлэгчдийн холбоо”-ноос төрийн байгууллагуудад өргөдөл өгөөд эхэлсэн талаар хүртэл үйлдвэрлэгч нар учирлаж байв.

Хөтөлийн “Цемент шохой” ХХК: Ченжүүд үйлдвэрээс хямд үнээр аваад 280-300 мянган төгрөгт зарж буйд хариуцлага тооцож чадахгүй

Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн борлуулалтын албаны дарга н.Мөнхсоёл “Бидний хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сараас тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. . Маргааш өглөө Улаанбаатар хот руу чингэлэг вагон гаргахаар бэлэн болсон. Бид нарын хувьд 2018 онд тогтоосон үнээрээ борлуулж байгаа. . Ер нь бол цементийн томоохон үйлдвэрүүд харилцан уялдаа холбоотой ажилладаг. Бид нарын хувьд үйлдвэрийн үнээр борлуулах бодлого барьж байгаа ч эрэлт хэрэгцээтэй энэ үед ченжүүд үнэ нэмж зарж байна” хэмээн дурдлаа.

Эрэлт хэрэгцээтэй энэ үед  үйлдвэрлэгч нар томоохон барилгын компаниудад тогтвортой үнээр борлуулж байгаа ч жижиглэнгээр авах хүсэлтэй иргэд ченжийн тогтоосон өндөр үнээр авахаас өөр сонголтгүй байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.