СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нөхөр, хүүхэд нь Монголд ажилладаг энэтхэг эмэгтэйн цогцос олджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Энэтхэг улсад коронавирусийн тархалтаас сэргийлж 1,3 тэрбум иргэнийг хөл хорионд оруулаад байгаа юм. Тус улсын Мумбай хотын хойд дүүрэг Кандивалид хорио цээрийн үеэр ганцаараа тусгаарлагдсан байсан 65 настай эмэгтэй амьсгал хураасан байсныг олжээ.

Эмэгтэйн цогцос гэртээ гурав хоног хадгалагдсан тул ойр хавьд илжирсэн таагүй үнэр гарах болсноор хөршүүд нь энэ даваа гарагт цагдаад мэдэгджээ. Цагдаа нар нас барсан эмэгтэйг 65 настай Ушадеви Сэмвал болохыг тогтоож гэртээ ганцаараа үлдсэн байсныг мэдээлжээ.

Түүнчлэн .

Оршин суугчид даваа гарагийн өглөө 09:30 минутад цагдаагийн газарт дуудлага өгсний дараа мөрдөгчид хаалгыг эвдэж орсон байна. Цогцсыг задлан шинжилгээнд оруулахаар Шатабди эмнэлэгт хүргэсэн бөгөөд анхан шатны дүгнэлтээр ялзрал явагдсан байсан тул баасан гарагаас бямба гарагийн хооронд нас барсан, гадны хүчин зүйл нөлөөлөөгүй гэсэн дүгнэлтийг хийжээ.

Эмэгтэйг нас барсан талаар Монголд байгаа гэр бүлд нь болоод өөр хотод амьдардаг охинд нь мэдэгджээ. Хөршүүдийнх нь ярьснаар  талийгаачтай ойр дотно харилцаатай байсан ч хорио цээр тогтоосноос хойш бараг тааралдаагүй байна. Тиймээс эмэгтэйг нас бараад удсан ч таагүй үнэр гарах хүртэл хэн ч мэдээгүй байжээ.

Эх сурвалж: The Hindu

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
202.126.89.57

Haramsaltai yma

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.