Гаалийн Ерөнхий газрын мэдээлснээр Монгол улс 2020 оны эхний дөрвөн сарын хугацаанд таван сая ам.долларын өртөг бүхий 16,9 сая ширхэг амны хаалтыг импортоор оруулж иржээ.
Статистик тооцооллоор манай улс өнгөрсөн жил 976,301 амны хаалт импортолжээ.
Мөн өнгөрсөн дөрвөн сар буюу урд хөршид коронавирусийн халдвар илэрснээс хойш 40,606 түргэвчилсэн оношлуур, 13,437 хамгаалалтын хувцас хэрэглэл, 5,8 сая эрүүл мэндийн тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирсэн байна.
Түүнчлэн мягмар гарагт БНСУ-ын Засгийн газар Ковид-19-ийн 30,000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг Эрүүл мэндийн яаманд хадивлажээ. Өмнөд Солонгос улс Монгол улсад нийт 250,000 ам.долларын түргэвчилсэн оношлуур бэлэглэхээр төлөвлөсний эхний 30,000 ширхгийг ийнхүү гардуулжээ.
Эх сурвалж: Aki Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.