СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хубей мужийн сурагчид хичээлдээ явж эхэллээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

БНХАУ-ын Хубей мужийн Ухань хотод өнгөрсөн оны сүүлчээр Ковид-19 коронавируст цар тахал гарснаас хойш хорио цээрийн дэглэм тогтоож сургуулиудыг хаагаад байсан юм.

Коронавируст халдварын голомт болсон Хубей мужид хөл хорио тогтоосноос хойш сургуулиуд анх удаа нээгдээд байна. . Уг шалгалт нь сурагчдыг их сургууль, коллежид элсэх эсэхийг шийдвэрлэх юм.

Хятадын Засгийн газрын шийдвэрээр Хубейгээс бусад мужид өнгөрсөн гуравдугаар сард 12 дугаар ангийн ихэнх сурагчдыг сургуульд нь буцааж оруулсан билээ. .

Синьхуа агентлагийн дамжуулснаар сүүлийн 32 хоногт коронавирусийн шинэ тохиолдол тус мужид илрээгүй. Тиймээс хатуу чанга хорио цээрийн дэглэмийг сулруулж ард иргэд энгийн амьдралдаа алхам алхмаар шилжиж байна.

Өнөөдрийн байдлаар Хятадын нутаг дэвсгэр даяар Ковид-19-ийн хоёр шинэ тохиолдол бүртгэгдэж нийт халдварлагсдын тоо 82,883 болж 4,633 хүн нас баржээ.

Гэвч энэ тоо үнэн бодит эсэхэд шүүмжлэгчид эргэлзсэн хэвээр байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.