ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Манай улсад гуравдугаар сарын 10-наас хойш 41 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Энэ хугацаанд арав гаруй тусгай үүргийн нислэг, хилийн боомтоор орж ирсэн 4700 гаруй хүнд тандалт судалгаа шинжилгээ хийсэн.
Давхардсан тоогоор 11200 хүнд 1-5 удаа шинжилгээ хийж халдварын тохиолдлыг илрүүлсэн. Илэрсэн тохиолдлуудын 60 орчим хувь нь ОХУ-аас ирсэн иргэд байгаа бол бусад нь 10 гаруй орноос ирсэн хүмүүс байна.
Батлагдсан тохиолдлуудын эмнэл зүйн шинж тэмдгийн 80.4 хувь нь хөнгөн буюу дунд зэрэг 14.6 хувь нь хүнд хүндэвтэр 5 хувь нь маш хүнд хэлбэртэй байна.
Нийт батлагдсан тохиолдлуудын 19 нь эмэгтэй 23 нь эрэгтэй байна. Түүнчлэн 10 хувь нь хатгаагаар хүндэрсэн. Одоогоор 13 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Үүнээс 4 иргэн нь гадаадын иргэн, 2 нь хүнд өвчтэй хүнийг эдгээсэн.
Халдвар авсан хүмүүсийн дунд зүрх, судас, бөөр элэгний хавдар гэх мэт архаг хууч өвчтэй иргэд байна. Ялангуяа сүүлийн долоо хоногт хорт хавдартай, илүүдэл жинтэй, жирэмсэн эмзэг бүлгийн хүмүүс коронавирусийн халдвар авч ХӨСҮТ-д эмчлүүлж байна. ХӨСҮТ-ийн тусгай 50 ортой тасагт одоогоор 4 багийн эмч нар ажилласан. Энэ эмч нар маань коронавирусийн халдвартай болон сэжигтэй хүмүүстэй 14 хоног ажиллана. Гарч ирээд 14 хоног тусгаарлагдана. Гэртээ 28 хоног очихгүй байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.