Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Цахлайн тойргийн "Сайн” ломбарданд 14 цагийн үед үл таних масктай хоёр этгээд дайрч орон, айлган сүрдүүлж эд зүйл дээрэмдсэн хэрэг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гарсан.
Баг өмссөн хоёр эрэгтэй, ломбардын ажилтныг айлган сүрдүүлж зэвсгийн чанартай зүйл ашиглан 11 сая орчим төгрөг бэлнээр, 1000 гаруй иргэний барьцаалан зээлдэх гэрээтэй 300 гаран сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл дээрэмдэж хэргийн газраас зугтсан байдаг. Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газар, тус газрын 3 дугаар хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллан 96 цагийн дотор хэрэгтнүүдийг илрүүлэн, дээрмдсэн эд зүйл болон бэлэн мөнгийг эд мөрийн баримтаар хураан авч, буцаан хүлээлгэж өгсөн гэдэг.
Гэвч, дээрэмд алдагдсан эд зүйлс 100 хувь бүрэн ирээгүй бололтой.
Манай редакцид иргэн Э хандсан ба тэрээр хоёр эд зүйл тавьсан байсан нь хоёул алга болсон ба одоо болтол олдоогүй, олон хоног гомдол чирэгдэл болон явж байгаа талаар өгүүллээ. Тэр ч бүү хэл “Сайн” ломбарднаас дөрөвдүгээр сарын 21-нд ээжийг нь дуудан, нэг сарын хугацаатайгаар хүүгийн сунгалт хийж, мөнгө аван, хохирсон дээр нь дахин хохироосон зохисгүй үйлдэл гарсан талаар мэдүүллээ.
Энэ талаар иргэн Э:
-Ломбардны тухай хуулиар эд зүйлийг найдвартай хамгаална гэж авсан “Сайн” ломбард хүний үнэт эдлэлийг алдчихаад одоо хуучин, хүний эдэлж хэрэглэж байсан алтан эдлэлийг ав гэж тулгаж байгааг би хувьдаа зөвшөөрөхгүй. Минийх БНСУ-д үйлдвэрлэсэн алтан эдлэл байсан.
Харуул хамгаалалт муутай нь батлагдсан “Сайн” ломбард өөрсдийн хариуцлага сул үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүйгээр барахгүй миний ээжээс 21-ний өдөр нэг сарын сунгалтын мөнгө авсан байна. Үнэт эдлэл нь хулгайд алдагдчихаад байхад шүү. Энэ байдлыг нь хэлэхэд ломбардны ажилтан “Би шоконд орсон байсан юм” гэж мэдүүлж байх юм хэмээн ярилаа.
Энэ бүхэн нь “Сайн” ломбардын санхүү, тооцооллын систем төгс биш, ажилтнууд хоорондын уялдаа холбоо байхгүй, бүртгэл сул, хариуцлага тооцох механизм сул байгааг илтгэн харуулж байна хэмээн иргэн Э үзэж байна.
Иймд ломбардаас болж хохирсон иргэд нэгтдэн, дээрмийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байгаа "Сайн" ломбард мэтийн дээрмийн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг газрыг хуульчилъя хэмээн уриалж байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Балиар шулаач газар даа
Ломбард бусдын хэрэгцээ шаардлага дээр дөрөөлж хүний зовиур зовлон дээр шулж мөнгө олдог хүний үнэт эдлэлийг дөнгөж 50 хувиар нүгэл хилэнц гэнээр шингээж авдаг муухай шуналын газар болно.Хэрвээ эрлэг номун хаан дээр очоод шударгаар шүүлгэвэл тамд очно.
Чамайг гудамжинд явж байхад чинь чирж оруулж ирээд юмыг чинь аваа юу? Хүүгээ төлөх ёстой юм бгаа биздээ .
Нэг хүний үгээр бүхэл бүтэн байгууллагыг гүтгэхээ болимоор юм танай сайт
Ашиглаж байгаа мөнгөнийхөө хүүг төлөх л ёстойшдээ