СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-05-06

Б.Баттогтох: Лхагвацэдэнг надад хамааралгүй, бусдын өмчийг надаас нэхэмжлээд байгааг нь ойлгохгүй юм

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэнг нөхрийнхөө ар гэрийнхний үл хөдлөх хөрөнгө, эд хогшлыг шүүх, хууль, хяналтын эрх мэдэл бүхий танилуудтайгаа үгсэн хуйвалдаж, авахыг санаархаж байгаа талаарх мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Тэгвэл энэ талаар О.Лхагвацэдэнгийн нөхөр Б.Баттогтохтой холбогдож, дээрх мэдээлэл бодит эсэхийг тодрууллаа. 

-Сайн байна уу. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тантай холбоотой мэдээлэл цөөнгүй гарлаа. Тодруулбал, Таны ах, дүү нарын эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгийг Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн авахыг санаархаж байна гэжээ. Энэ талаар мэдээлэл өгөх үү?

- Одоо надад түүнд өгөх үл хөдлөх болон өөр эд хөрөнгө үлдээгүй. Гэтэл миний ах дүүгийн хашаа байшинг хүртэл авахаар шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргасан байна лээ. Хүнийхээ хувьд, бас хүссэн бүхнийг нь өгсөн хүний хувьд гайхаад л сууж байна.

Монголд байгаа ах, дүү нарын маань хувийн бизнес, үл хөдлөх хөрөнгүүдийг авна гээд хамтарч олон юм хийсэн хуульч, өмгөөлөгч ах эгч хоёртойгоо нийлээд явж байна. . Тэр яриа нь надад ямар ч хамаагүй хүмүүсийн эд хөрөнгийг булаах юм байх даа гэж гайхаад байж байна. 

-Та хоёр хүүхэдтэй юү?

-Гурван охинтой. Муу аав байхыг хүсдэггүй болохоор хүүхдүүдээ чадлынхаа хэрээр харж, ханддаг. Ээж нь охидыг надтай холбоотой байлгахыг хүсдэггүй. Гэхдээ миний бага охин цусны пегментийн дутагдал оноштой учраас байнгын анхаарал, халамж шаардлагатай байдаг. Хоёр жил гаруй хугацаанд Солонгост эмчилгээ хийлгэсэн. Хамгийн сүүлд бид хоёрыг ахиад эмчилгээнд явахын даваан дээр ээж нь охиныг надтай явуулахгүй гэж уурласаар болиулсан. Түүнээс хойш эмчилгээ хийлгээгүй болохоор одоо нэлээд хүндэрч байгаа байх. Би охидынхоо сургалтын төлбөр, шаардлагатай зардлуудыг байнга өгсөөр ирсэн. 

-Та дээр өмгөөлөгч, хуульч ах, эгч хоёртойгоо нийлээд гэж ярьсан. Энэ талаараа тодорхой мэдээлэл өгөөч?

-Лхагвацэдэнгийн үеэл эгч Сараа гэж өмгөөлөгч бий. Түүний нөхөр гавьяат хууль Баатар гэж хүн бас бий. Энэ хоёр Лхагвацэдэн болон түүний талынхны хууль, шүүхийн бүх асуудлыг хариуцаж, шийдвэрт нь нөлөөлөх бүх ажлыг хийдэг юм. 

-Тодорхой мэдээлэл, баримт хэлж өгч болох уу?

-Одоохондоо ийм юм ярьмааргүй байна. Гэхдээ яривал ярих, тэдний талаар хүмүүст мэдүүлэх шаардлагатай асуудал нэлээд бий. Цаг нь арай болоогүй байна. Шаардлага гарвал илчлэх, хэлэхээс айхгүй. 

-Айхгүй гэдэг нь?

-Ер нь аюултай л даа. Хууль, шүүхийнхнийг атгасан гэр бүл гэж болно. Ч.Улаан сайд болоод түүний эхнэрийн талын ах дүү нар бол том бүлэглэл шүү дээ. Салхитын мөнгөний ордтой холбоотой гавьяат хуульчдыг санаж байгаа биз дээ. Яг тэр жишгээр явдаг, шүүгчдийн нэг хонгил гэж болохоор хүмүүс. Тэдний тухай би дэндүү олон юм мэднэ. Маш их эрх мэдэлтэй энэ хүмүүстэй орооцолдохгүй байсан нь дээр. Гэхдээ тэгж байна гээд дээрэлхүүлж, хууль бус зүйл хийхийг нь зөвшөөрөхгүй. 

-Тэгэхээр та О.Лхагвацэдэнг таны ах, дүү төрөл төрөгсдийн үл хөдлөх хөрөнгө, хувийн компаниудыг хууль бусаар, танил талаараа дамжуулан булаахыг завдаж байна гэж хэлэх гэж байна уу?

-Би дээр хэлсэн шүү дээ. Түүнд өгч болох, байгаа бүхнээ өгсөн. Гэтэл сэтгэл нь ханахгүй ах, дүү нарын маань мэдлийн, надад ямар ч хамааралгүй үл хөдлөх хөрөнгүүдийг авахыг санаархаж, улайрч байна. Шүүхийн байгууллагад маш олон танилтай, ах дүүсээрээ тэндэхийг бараг удирддаг учраас би надад ямар ч хамаагүй хүмүүс хохирчихвий гэж айхдаа хэвлэлд хандаж байгаа юм. Уг нь О.Лхагвацэдэнгийн одоогийн амьдралын нөхцөл хаа хамаагүй хүмүүсийн эд хөрөнгийг булаахааргүй хангалуун, чинээлэг бололтой юм билээ. Зөвхөн хөрөнгө орлогын мэдүүлгийнх нь сүүлийн хоёр жилийг харахад л мэдэгдэж байна лээ. 

-Шүүх хурал болоод таны ах дүү нарын үл хөдлөх хөрөнгийг О.Лхагвацэдэн өөрийн болгочихвол яах вэ?

-Тийм зүйл болох ямар ч үндэслэл, боломж байхгүй. Хэрвээ шүүх үнэн зөв шүүж, хууль хяналтынхан үнэн зөв ажиллаж чаддаг л юм бол тийм зүйл болохгүй. Ах дүү, цус нэгтэй гэдгээрээ л тэд надтай хамаатан болж байгаа болохоос биш тэдний хийж, бүтээсэн юм надад ямар ч хамаагүй шүү дээ. Лхагвацэдэн ч үүнийг сайн мэдэж байгаа. Гол нь өмгөөлөгч, хуульчидтай хамтарч иймэрхүү зүйл хийсээр байгаад бүр айж, ичихээ больсон байж мэднэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (34)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
4 жилийн өмнө
202.9.46.55

Baliar huuhen sh de hanaj tsaddagui nobsh sain nuhur bn sh de buh zuilee ugsun bn huuhdee harj uzdeg iim aab nar hobor shuu

Tогтох
4 жилийн өмнө
182.160.33.224

энэ өмчийн маргааныг сайн мэдэхгүй, мэдэх юм гэвэл хэзээ ч төрд ажиллаж байгаагүй улаан сайд авгайнхаа дүүг шууд яамны газрын дарга болгосон нь юун сонгон шалгаруулалт,төрийн албаны шалгалт энэ тэр тэр хууль журам зөвхөн ардын хүүхэдүүд болон төрд танил талгүй хүмүүст зориулсан хууль гэж ойлгосон.

Зочин
4 жилийн өмнө
103.57.93.208

Setgegdel ustgaad nemergui ee! Yund ingedeg yum, hen ch / margaldagch tal/ erhinhee tuluu yavna sh te Tegeheer margaanig shiiddeg gazar ni shiidne, Ene hunii gomdlig undesleltei esehig shalgana Hamgin haramsaltai ni etssin bulegtee : hend ni ene yariad b gaa ni notloh barimt ni ni b gaa ni l ZARGAA avna! Ene bol shudarga yisni asuudal!

Зочин
4 жилийн өмнө
150.129.140.9

Шүүгч тэдний хамаатан садан гэж энэ төрийг бусниулж бгаа юмнуудыг зайлуулаачээ одоо. Шударга ёс хаана бна. Хуулийг өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлсэн энэ мэтийн нөхдүүдийг шүүхээс зайлуулаач.

Зочин
4 жилийн өмнө
66.181.184.142

Хахаха

Зочин
4 жилийн өмнө
202.9.46.254

Манай эмэгтэйчүүдэд нийтлэг байдаг тэнэглэл. Төрийн албанаас зайлуулаачээ

зочин
4 жилийн өмнө
202.179.26.132

балиар ичгүүргүй шуналтай авгай , харин хуучин нөхөр нь боломжтой бүхнээ өгөөд хүүхдүүдээ харж ханддаг гэхээр хүн чанартай залуу байна. Энэ хогийн хүүхэн өнөөхөндөө арай залуу байгаадаа эрдэж байна, сонгуулиар чиний хөгшин хүргэн ах ч хусагдана, чи ч өөдөө гарахгүй та нар бүгд унана, муусайн хогийн ургамал аалзнууд . Эдний шүүх хурлыг харин нэг хяначихья харчихья

Зочин
4 жилийн өмнө
66.181.178.191

Angiin oxin muuxai bolj bgaa yum bna

Зочин
4 жилийн өмнө
104.157.67.251

Энэ Улаан новшийг хурдан зайлууляааааааа

Зочин
4 жилийн өмнө
64.119.22.177

Бузрын улайдаггүй улаан гэж пиздаг сүхбаатарчууд сонгохгүй ээ. Худалч хөгийн гомо өвгөн

Нурбал
4 жилийн өмнө
192.82.78.175

Энэ балай хүүхэн чинь нөгөө авилга аваад шоронд ордог Шийлэгдамба гэж балай нөхрийн нууц амраг байсан биз дээ

Зочин
4 жилийн өмнө
150.129.140.9

Мөн мөн. Шийлэгдамбатай холбогдоод бсан. Шуналын тулам хүүхэн. Энэ төрд ийм балиар юмнуудыг ойртуулмааргүй бна. Бас тэр шүүгч хамаатнууд нь гэж шуналын дэв бузар юмаа

Баагий
4 жилийн өмнө
66.181.161.48

Иймэрхүү шуналтай гаруудыг торийн албанаас зайлуулах хэрэгтэй

Зочин
4 жилийн өмнө
192.82.66.45

Хороололын 1000 нэрийн бараа дэлгүүрийг нь булаан авах санаатай. Их л шуналтай хүүхэндээ уг нь хүүхдүүдээ бодоод хэн хэндээ хал балгүй байвал зүгээр юм сан

Зочин
4 жилийн өмнө
64.119.21.103

Улаан бол улаан махандаа захирагдсан гар байна оо

Зочин
4 жилийн өмнө
64.119.21.103

Монголд эмэгтэй хун эрх мэдлээр дамжуулж эд хоронготэй болдогийн амтанд орохоороо шулам болдог юм шуу.

Baaska
4 жилийн өмнө
202.55.188.37

Shunalun tulam be

Зочин
4 жилийн өмнө
92.240.182.200

Үхэж далд ордоггүй салж өгдөггүй зайгаа тавихыг боддоггүй заазанд явуулж баймаар хэдэн хөгшин новшнууд байна эд нар болон эдний гар хөл томилгооны нөхдүүдээс салаагүй цагт сайн сайхан болно гэж бодоод ч хэрэггүй биз дээ

Зочин
4 жилийн өмнө
202.126.89.193

Өгсөн л юм байна ш дээ арай арай

Зочин
4 жилийн өмнө
150.129.140.9

Ийм бузартай шуналын дэв хүүхэнтэй яах гэж суудаг бнаа. Улаан гэж балиар өвгөний гай лай гэж энэ төрд их бнаа. Нам дамжаад сайд хийнэ гээд солиорч бхаа болимоор бнаа. Өөрийгөө хажуугаар нь эхнэрийнхээ энэ олон балиар шуналыг төрд шургуулж бузарласан балиар өвгөн.

zochin
4 жилийн өмнө
103.229.120.173

Nadad bas yag iim zuil boloh gd shuuh deer duudagdaad baij bn ene olon jil cug amidarchihaad eces suuld n buh ed hurungiig mini awah gd ulairaad baidag shulmas bolson huuhen bnaa ene shuuh chin tegeed ganc emegteid n uilchildeg gazar yumuu

Иргэн
4 жилийн өмнө
202.9.46.248

Буруу аргаар олсон хөрөнгө чин гай болоод байгаа юм биш үү!!

Бузар Улаан
4 жилийн өмнө
66.181.191.117

улаан махны бузартай Улааан сайд гээчийн гай шүү дэ!!

Зочин
4 жилийн өмнө
202.21.100.164

Шүүхэд үнэн зөв гэж байдаггүй, танил тал л гэж байдаг гэдгийг аавын минь надад өгсөн орон байрыг гавьяат хуульчид алдахдаа ойлгосон доо. Үхсэн хойноо ч тэд нарыг хараасаар байх болно.

tt
4 жилийн өмнө
66.181.176.210

Хүнийг дарамталж, дээрэлхэхэд цаг үрж явахдаа ичдэггүй, айдаггүй юм байх даа. Цаг нь болоход өш хорсолд хүрнэ шүү дээ. Тэднийг буруутай гэж үзвэл яллаж болно, устгаж ч болно. Дээрэмчин, хэрцгий хүмүүсийг алж байсан нь дээр дээ

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.14

Лалар зантай авгай вэ

зочин
4 жилийн өмнө
203.91.115.54

Шиилэгдамбын НУА юм уу энэ хүүхэн

Зочин
4 жилийн өмнө
192.82.67.143

Togoo yag unen helj bn shuu. buuj ogch bolohgui shuu and aa amjilt maks

Зочин
4 жилийн өмнө
121.170.4.41

заваан авгай вэ хэзээ үхэхээ мэдэхгүй байж тэр их хэрүүлтэй хүний хөрөнгөөр юу хийнэ вэ авилгалтай тэмцэх газар шалгамаар юм төрөөс баяждаг хүмүүсийг

Зочин
4 жилийн өмнө
103.229.122.116

Ugui bailgui dee. Lhagvaa ene nuhriin huchind udii zeregtei yavaa shu dee. nuhur ni 1000 baraanii delguuriin boss, lhagvaa zb, lhagvaagiin eej ni delguurt huushuur hiideg tsainii gazartai, egch ni goo saihanch gd l... ajilladag bsnaa martchihsan yum bhdaa. Arai ch bolohgui dee, tumen olon nudtei de. ichmeer....

Зочин
4 жилийн өмнө
103.229.122.247

Нам дамжиж балиартсан балай хүүхэн энхбаярыг дагаад яваад бсан одоо улааныг дагаад заваараад албан тушаалд суусан иим юмнуудыг дэлхиигээс зайлвал таарна

Т Зоригоо
4 жилийн өмнө
192.82.68.245

дүү хүүхэн ч үнэн онигоотой амьдарч байна даа.ИЧЭЭЧ.одоо болноо.Хүүхдээ бод.

Зочин
4 жилийн өмнө
103.212.116.223

Улаан сайдыг атгасан анхнаасаа зохион байгуулалттай авгайгаас нь салгаад үр хүүхдийг нь өнчрүүлж хүссэнээрээ амьдарч байгаа балиар авгай юм биш үү эгч,дүүсээрээ.

Зочин
4 жилийн өмнө
103.26.195.69

ямар ханаж цадахгүй хүүхэн бэ.ах нь чамайг ямар охин байсан бэ гэдгийг гадарлана. Одоо ямар болчих оод онигоо болоод яваад байгааг ойлгохгүй юм.хүүхдээл бод

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.