СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Амны хаалт зүүхээс татгалзаж цагаан юүдэн өмссөн иргэнийг шалгана

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Коронавирусийн халдвараар дэлхийд тэргүүлж буй АНУ-д амны хаалт зүүх, нүүрээ халхлахыг уриалж, өөртөө үйлчлэх дэлгүүрүүдэд ч мөн уг дүрэм журмыг чанд сахин хэрэгжүүлж байна.

Калифорни мужийн өмнөд хотод хүнсний дэлгүүрт үйлчлүүлсэн иргэн амны хаалт зүүхийн оронд Ку Клукс Кланы /ККК/ цагаан юүдэн баг буюу цагаан арьстнуудыг хэт дэмжигч үзэн ядагчдын бүлгэмийн бэлгэ тэмдэг болсон хувцсыг сонгожээ. Дэлгүүрийн ажилтан түүнийг багаа тайлахыг шаардсан ч хүлээж аваагүй байна.

Сан Диегогийн цагдаагийн газар уг хэргийг шалгаж, багтай этгээдийг яллаж магадгүй гэжээ. .

Жимс ногоо ууталсан этгээд цагаан өнгийн багны зөвхөн нүдний хэсэгт цоолсон байжээ. ККК бүлгэм нь бараг устсан ч тэдний бэлгэ тэмдгийг америкчууд одоо ч ашигладаг юм.

Өнгөрсөн долоо хоногт Мичиган мужид амны хаалттай үйлчлүүлэхийг шаардсан дэлгүүрийн хамгаалагчийг гэр бүлтэйгээ явж байсан эмэгтэй буудаж хороосон хэрэг гарсан билээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.