Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 215 оронд коронавирусийн халдвар бүртгэгдсэн байна. Шинэ коронавирусийн халдвараар 3,7 сая хүн өвчилж, 258 мянга гаруй хүн нас барж, 1,2 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 2,2 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагийн дотор манай улсад нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Гадаад байгаа иргэддээ зориулан “shuurkhai 119” гэсэн апп ажилуулж эхэллээ. Эндээс иргэд өөрт хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөөг авах боломжтой. 40 гаруй орны улсын удирдагч нар вакцин, эм үйлдвэрлэх ажилд зориулж, 7.4 евро босгосон байна.
Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 57 хүний шинжилгээ хийсэн. Эдгээрээс коронавирус илрээгүй. Мөн Сэлбэд халуурч, тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Хоёр хүн гэдэгт ойрын хавьтлын хүнийг шинжилгээнд хамруулсан.
Шинжилгээнд хамрагдсан байдлыг тодорхойлбол:
Түүнчлэн Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй.
Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн. Түүний шинжилгээний сорьц Улаанбаатар руу ирж яваа.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 104 хүн тандалт, судалгаа, шинжилгээнд хамрагдаж байна" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.