Сэлэнгэ аймагт алга болсон хоёр настай хүүг эсэн мэнд олжээ. Тодруулбал, тус аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн Буурлын гацаа гэдэг газарт малчин А-ын хоёр настай М хүү тавдугаар сарын 4-ний 07:00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй алга болсон байна. Энэ тухай дуудлагыг тус өдрийн 11:00 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, ар гэрийнхэн нь эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Харин хүүг тавдугаар сарын 4-ний 12:00 цагийн үед эсэн мэнд олжээ. Хүү гэрээсээ хойд зүгт гурван километр хэртээ алхаж, Буурлын гацаа гэдэг уул руу очсон байжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.