СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2020-05-05

"Босоо хөх Монгол" ТББ-ын гишүүн Дорноговь аймагт хутгалуулжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 “Босоо хөх Монгол” ТББ-ын Дорноговь аймгийн Удирдах зөвлөлийн гишүүн А гэх хүнийг хоёр удаа хутгалж, биед нь гэмтэл учруулсан хэрэг өчигдөр тус аймагт гарчээ.

Уг хэргийн талаар “Босоо хөх Монгол” ТББ-ын дэд тэргүүн Чойгоо өөрийн фэйсбүүк хуудсаар мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр “Босоо хөх Монгол Дорноговь аймаг дахь ураны асуудлаар 8 жил эсэргүүцэж, өнөөдрийг хүрсэн. Гэтэл тус нутгийн гэх . Удирдах зөвлөлийн гишүүн А-г өчигдөр Дорноговь аймгийн төвөөс машиндаа суулган хогийн цэг руу авч явах үедээ “Хэрлэнг дуудаад өгчих, алнаа гэсэн. Юу яриад байгаа хүн дуудаад та нарт алуулна гэж юу байсан юм бэ. Та нараас айна гэж бодоо юу” гэхэд нь “Чи дуудаж өгөхгүй бол чамайг өөрийг чинь нухна” хэмээн хогийн цэг дээр маргалдах үедээ автомашины урд байсан хутгаар баруун гар луу нь хоёр удаа хутгалсан хэрэг гарлаа. Үүнийг бид зүгээр орхихгүй” хэмээв.

Хутгалуулсан гэх залуугийн хувьд архи, тамхи хэрэглэдэггүй, төмөр замд машинист хийдэг залуу байсан гэнэ. Хутгалсан гэх Готовын Жамбалжав гэдэг хүн зугтаж, алга болсон гэнэ. 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс уг гэмт хэргийн талаар тодруулахад "Уг хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгаж байгаа" гэх мэдээллийг өглөө. 

Түүнчлэн “. Тэрбээр өөрийгөө Дорноговь аймаг дахь “Босоо хөх Монгол” ТББ-ын салбар зөвлөлийн гишүүн хэмээн танилцуулж, иргэдийг төөрөгдүүлэх ажил хийсэн байж болзошгүй хэмээн үзэж буйгаа “Босоо хөх Монгол” ТББ-ын дэд тэргүүн Чойгоо илэрхийлсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочи5
4 жилийн өмнө
85.56.26.29

Бичсэн гарчигаа дахиад нэг унш даа.

Зочин
4 жилийн өмнө
202.126.88.222

Босоогийн гөлөгнүүд хоорондоо тамга тэмдэг ээ булаацалдан алалцсан гэсэн.Орлого ашиг ихтэй байдаг гэнэ

ЗОЧИН
4 жилийн өмнө
122.201.24.69

ОЛЗОО БУЛААЛДАН БИЕСЭЭ АЛАХ НЬ ДУТЖЭЭ ! УГ НАТУР НЬ ИЙМ!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.