СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коала навч идэж, мөчир долоож хангалттай шингэн хуримтлуулдаг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Австраличуудын бэлгэ тэмдэг болсон амьтдын нэг коала баавгай ихэнх цагаа модон дээр унтаж өнгөрөөдөг ч хэрхэн биедээ хэрэгцээтэй шингэнийг хангалттай хэмжээгээр хуримтлуулдгийг судлаачид тогтоожээ.

Тэд модны гадаргууг даган урсаж буй борооны ус зэрэг шингэнийг хэлээрээ долоож шингэн авахаас гадна модны навч тэдний хоол хүнсний найрлаганд зайлшгүй багтдаг байна. Судалгааг Викториа мужийн Ю Янгс цэцэрлэгт хүрээлэнд 2006-2019 оны хооронд 46 коала баавгайг ажиглаж хийжээ.

Сиднейн их сургуулийн судлаач Валентина Меллагийн хэлснээр зан байдлын ажиглалт нь хэвийн болон хэвийн бус байдлыг таньж мэдэхэд маш чухал бөгөөд тэдгээр амьтдад юу дутаж байгааг олж мэдэхэд маш хэрэгтэй гэжээ. .

Уутат баавгай нь бусад төрлийн баавгайнаас огт өөр, ихэнх цагаа модон дээр авирч, унтаж өнгөрүүлдэг. . Учир нь коала гэдэг үг нь Австралийн нутгийн уугуул хэлээр уудаггүй гэсэн утгатай ажээ.

Уутат баавгайнууд гамшигт нэрвэгдэх, хэт халуунд давчдахаас бусад тохиолдолд шингэн зүйл уух зан байдал гаргадаггүй байна. Тэд хоногт 20 цаг унтдаг тул идсэн зүйлсээ шингээхэд маш их хэмжээний эрч хүч зарцуулдаг. Тэр дундаа шөнийн цагаар идэвхтэй байдаг, амьдралынхаа 98 хувийг модон дээр өнгөрөөдөг байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.