СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-05-05

Дадлага сургуулилалтын үеэр дэлгэгдэх 400 ортой эмнэлгийн бэлтгэл ажил хангагджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлгийн В блокт “Яармаг-100” ортой эмнэлгийг Ковид-19 халдварт цар тахлын үед ажиллахад зориулан бэлтгэл байдлыг бүрэн хангаж тохижуулжээ.

Ингэхдээ эмнэлгийг халдвар хамгааллаас нь шалтгаалан шар, ногоон, улаан бүсүүдэд хувааж, өвчнүүдэд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх тоног төхөөрөмж, эдлэл хэрэгслийг бүрэн бэлдсэн байв. Мөн яаралтай тусламжийн өрөө, халдваргүйжүүлэлтийн хэсэг, хог хаягдлын өрөө, шарил түр хадгалах өрөө, нөөцийн өрөө, .

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Коронавирусийн дэгдэлт гарсан тохиолдолд дэлгэх 100 ортой эмнэлгийг урьдчилсан байдлаар ашиглалтад авахад бэлэн болжээ. Эмнэлгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосон байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газар эмнэлгийн бэлэн байдлыг хангах бүх зохион байгуулалтыг хийж ажиллалаа.. Мөн Буянт-Ухаа спортын ордонд дадлага сургуулилалттай холбоотой 300 орыг дэлгэж байна. Энэ үзүүлэх дадлага сургуулалилтаар бид болзошгүй эрсдлээс сэргийлэх бэлэн байдлаа хангах нөөц боломжоо гаргаж ажиллана. Коронавирус манай улсад дотроо тархаагүй ч гэсэн хэрвээ эрсдэл үүссэн тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бэлэн байдлыг хангах зорилгоор үзүүлэх дадлага сургуулилалтыг хийж байгаа юм” хэмээн ярилаа.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “. Эмчимт эмчилгээ шаардлагатай хүндэвтрээс дээш зэргийн оношлогдсон хүмүүсийг Яармаг-100 эмнэлэг рүү хүргэж, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. 300 ортой эмнэлэгт үндсэндээ 145 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг томилон ажиллуулж байна. Эмч, сувилагч, лаборант гээд маш олон төрөл мэргэжлийн хүмүүс ажиллана. Дээр нь нэмэгдээд Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газар гэх мэт мэргэжлийн байгууллагууд үүрэг гүйцэтгэж ажиллана. Гурван ээлжийн зохион байгуулалтаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн төвүүдээс эмнэлгийн ажилчдыг авч ажиллуулж байна” гэв.

Буянт-Ухаа спортын ордонд дэлгэж буй “Яармаг-300” эмнэлгийн бэлтгэл ажлыг шалгалаа. “Өвчтөнийг хүлээн аваад эрэмблэн ангилж, хэвтэн эмчлүүлэх А, В, С бүсэд хувааж эмчилгээ, оношилгоо үзүүлж ажиллана.

А бүсэд өндөр эрсдэлтэй өвчтөнүүд байх бөгөөд эрчимт эмчилгээ үзүүлнэ. В бүсэд хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд байх бол С бүсэд насанд хүрэгчид, эрэгтэй өвчтөнүүдийг тусгаарлах зориулалттайгаар эмнэлэг үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон байна” гэж Баянзүрх нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Ө.Айгиймаа хотын Захирагчид танилцууллаа.

Хотын Захирагчийн зүгээс бэлтгэл байдлыг бүрэн хангаж, хариуцлагатай ажиллаж байгаа эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Цаашид цар тахлын дэгдэлт дэлхий нийтэд буурах хүртэл хамтдаа илүү хичээж, халдвар хамгаалал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээ цаг алдалгүй иргэддээ үзүүлж ажиллах болно гэдгийг Хотын Захирагч онцолж хэлэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.