СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Австрали, Шинэ Зеланд хоорондын хилээ нээхээр боллоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Хөрш зэргэлдээ орнууд болох Австрали, Шинэ Зеланд хоёр транс-Тасманы “аяллын бөмбөлөг” үүсгэн хоорондын хилээ нээхээр төлөвлөж байна хэмээн Шинэ Зеландын Ерөнхий сайд Жакинда Ардерн мягмар гарагт мэдэгдэв.

Австралийн засгийн газартай коронавирусийн талаар хийсэн цахим хуралдааны дараах хэвлэлийн бага хурлын үеэр тэрээр ийнхүү хэлжээ. Түүнийг уг уулзалтад Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон хоёр улс хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцахаар урьсан аж.

Коронавирусийн дэгдэлтийн улмаас хоёр орон гуравдугаар сард хилээ хаасан нь тус тусын аялал жуулчлалын салбарт нь сөргөөр нөлөөлсөн. Харин .

"Аялал жуулчлал дахин нээгдсэнээр бид бүгдэд ашиг тустай байх болно. Гэр бүл, найз нөхөд Тасманаар тархсан байдаг. Гэхдээ мэдээж хоёр орны аюулгүй байдал нэн түрүүнд тавигдах болно" хэмээн Жакинда Ардерн сэтгүүлчдэд хэлжээ.

.

Шинэ Зеландад коронавирусийн шинэ тохиолдол илрээгүй хоёр дахь өдөр тохиож байна. Тус улсад нийт 1,486 халдварын тохиолдол бүртгэгдэж, 20 хүн нас барсан. Харин Австралид 6,800 тохиолдол бүртгэгдэж, 96 хүн нас баржээ. Эдгээр хоёр улсад нас баралтын түвшин ердөө нэг хувьтай байгаа бөгөөд эмнэлгийн хэрэгслийн нөөцөө нэмэгдүүлсээр байгаа аж.

Эх сурвалж: dw.com

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.