Халаасандаа 3 доллартой 5 настай хүү эцэг, эхийнхээ машиныг жолоодон явж байхад нь Юта мужийн цагдаа нар зогсооход тэрбээр “Ламборгини худалдаж авахаар Калифорни явж байна” гэж хариулжээ.
“Ламборгини авч өгөхгүй” гэхэд нь ээжтэйгээ маргалдсан хүү гэр бүлийнхээ SUV машиныг жолоодон ийнхүү явж байхад нь цагдаад зогсоожээ. Юта мужийн замын эргүүл нэгэн тээврийн хэрэгсэл 20-50 км/цагийн хурдтайгаар машинуудыг сүлжин явахыг анзааран зогсооход энэ явдал болжээ.
“Намайг очиход тэр тоормостоо хүрэхийн тулд суудлынхаа ирмэг дээр сууж байсан. Би түүнд машинаа ойрхон цэцэрлэгт хүрээлэнд аваачихад нь туслах хэрэгтэй болсон” хэмээн түүнийг зогсоосон замын цагдаа өгүүлсэн байна.
Цагдаа нарын мэдээлснээр азаар хэн ч гэмтээгүй, хүүг гэрт нь ах дүүсийнх нь хараанд үлдээсэн ба эцэг, эхэд нь шийтгэл оноох эсэхийг бүс нутгийн прокурор шийдэх гэнэ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.