Их Британийн жүжигчин, зохиолч, уран бүтээлч Жуди Денч 85 насандаа алдарт Vogue сэтгүүлийн нүүр хуудсыг чимжээ. Тэрээр Британийн Vogue сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн хамгийн ахмад настай олны танил хүндтэй эрхэм болж байна.
Оскарын шагналт жүжигчин сэтгүүлийн нүүрэн дээр гарсан зургаа Британи даяар хөл хорио тогтоохоос өмнө, зургадугаар сарын шинэ дугаарт зориулан амжиж авахуулсан гэж эх сурвалжид дурджээ. Харин ярилцлагаа хөл хорио тогтоосноос хойш хийсэн нь өөрийгөө тусгаарласан туршлагаа хуваалцсанаас харагдаж байгаа ажээ.
Ковид-19 цар тахлын хямралын үед Жуди хувийн сошиал медиа хөтөлж ашиглаагүй ч гэр бүлийн гишүүдийнхээ постолсон бичлэгт гарч олны хүндлэл хүлээсэн байна. Өнгөрсөн сард түүний охин Финти Уилямс Твиттертээ ээжийнхээ инээж буй бичлэгийг оруулсан нь 5,4 сая удаа үзжээ. Үүний дараа энэ сарын эхэнд Денч ач хүүтэйгээ ТикТок бичлэг дээр бүжиглэсэн нь мөн л олонд хүрсэн байна.
Нүүр хуудасны зурган дээр хатагтай Денч Dolce & Gabbana-ын ягаан өнгийн цэцгэн хээтэй торгон хүрмээр гангарчээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.