СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хар тамхины хэргээр яллагдсан Голландын иргэн: “Манай улсад LSD чихэр мэт элбэг байдаг” гэж мэдүүлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Манай livetv.mn сайт болон Live TV хар тамхи, мансууруулах бодис наймаалагч, хэрэглэгчидтэй мэргэжлийн хүрээнд тэмцэж, багагүй амжилтад хүрээд байгаа.

Бид өнгөрсөн хугацаанд “Мөсний хатан” хэмээгдсэн С.Баярмаагийн тухай мэдээллийг тавьснаар тэрээр зургаан жилийн хорих ял авсан. Хамгийн сүүлд “Мөс”-ний бүлэглэлийн толгойлогч “Базук” хочит Б.Баттогтохын талаар мэдээллийг дэлгэсэн. Удахгүй Хан-Уул дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээр орох гэж байна.

Мөн, Голланд улсын иргэн Фройт Вандерхарстын тухай мэдээлсний дараа болсон шүүх хурлаар түүнд болон эхнэр Б.Ганболорт тус тус хоёр жилийн хорих ял оноосон байдаг.

. Түүний гэрт нэгжлэг хийхэд “өвс” болон “LSD” хэмээх марк хэлбэрт мансууруулах бодис гарсан юм.

Фройт болон эхнэр Б.Ганболор, бусад хоёр шүүгдэгчийн шүүх хурал 2020 оны нэгдүгээр сарын 15-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ба шүүх хурлын үеэр ямар мэдүүлэг өгснийг товчлон та бүхэнд мэдээлье.

Нидерландын Вант улсын иргэн, Монгол Улсад түр оршин суух үнэмлэхтэй Фройт Вандерхарст /жинхэнэ нэр нь Вандэр Харст Фридтжоф/ нь эзэмшсэн мэргэжлийн талаар мэдээлэл үгүй, 1958 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Голландад төрсөн. “Евро юуртс” ХХК-ийн захирал ажилтай. Харин түүний эхнэр Б.Ганболор нь орчуулагч мэргэжилтэй, 1971 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. “Евро юуртс” ХХК-ийг гэр бүлийн хамтаар ажиллуулдаг гэж мэдүүлжээ.

Шүүгдэгч Фройт Вандерхарстоос НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтсан “LSD”-н агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй 100 ширхэг зурган дүрстэй марк мэт цаас /нийт 200 ширхэгийг илгээмжээр оруулж ирсэн.Сур/, нийт 111.8 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хураасан. Тэрээр үүнийг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлджээ.

Түүний эхнэр Б.Ганболор 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 120.000 төгрөгөөр “LSD”-г иргэн Т.Б-т хууль бусаар худалдсан гэмт хэрэг үйлдсэн.

Тэрээр энэ тухайгаа “Тэр өдөр хоёрдугаар давхарт ажил ихтэй байсан. Манай нөхөр завгүй байсан. Би дээрээс бууж ирэхэд хэрхэн аялах талаар жижиг ном надад өгсөн. Би “Элба” дэлгүүрийн гадаа нэг залууд аваачиж өгсөн. . Номыг "үзсэн" залууг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын албан хаагчид тэр даруй барьсан ба нэг маркийг 120 000 төгрөгөөр худалдаж авснаа хүлээжээ. 

Шүүх хуралдаан дээр Фройт Вандерхарст “өвс” хадгалж байсан талаараа өөрийгөө өмөөрсөн зүйл ярьсан нь “Манай гэрээс олдсон ургамлын тухайд 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын конвенц болон 1961 оны гэрээгээр зөрчилдөөн үүссэн. Ихэнхи орон үүнийг шийдсэн байдаг. Ойрын хугацаанд дэлхий нийтээр энэ асуудлыг шийдвэрлэнэ. Монгол Улс дотоод хуулиар үүнийг шийдэх юм шиг харагдсан” гэжээ.

Гэвч энэ нь тийм биш юм. “Өвс” буюу каннабисын төрлийн ургамлыг түүх, олж авах, хадгалах, хэрэглэх, худалдахад Эрүүгийн хуулиар шийтгэл оноож байгаа. Түүний мэдүүлснээр тэрхүү “өвс” нь жуулчдаар дамжин гэрт нь орж ирсэн ба хэн нэгэн нь үлдээсэн. Хэн гэдгийг нь мэдэхгүй байна гэжээ.

Харин НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтсан “LSD”-гийн талаар Фройт:

-. Монголд ямар нэгэн баяр, шоунд ороход тасалбарт уух зүйл дагалддаг бол манай улсад LSD үнэгүй дагалддаг. Яг энэ байдлаар Монгол Улсын хуультай танилцсандаа харамсаж байна. гэсэн байх юм.

Тэрээр . Тэрээр Голланд болон Монголын хууль тогтоомж адил гэж эндүүрсэн, нөгөө талаас хэргээс мултрах гэсэн нь энэхүү мэдүүлгээс харагдаж байгаа юм.

Шүүх хурлаар Фройт Вандерхарстад 2.2 жилийн ял, 15 сая төгрөгийн торгох ял оноожээ. Энэхүү төлбөрийг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхгүй бол 3 жилийн ял нэмүүлнэ. Түүний эхнэр Б.Ганболорт хоёр жилийн ялыг шүүхээс оноосноор LSD хэмээх марк хэлбэрт хар тамхины хэргийн анхны шүүх хурал өндөрлөсөн байх юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
202.126.89.85

Зөв шд, манайх голланд биш, харьцуулах зүйл байхгүй, голланд руугаа зайл

Zochin
4 жилийн өмнө
89.15.236.213

Ulsaa dord uzsen gichii we. Golland öwöö xoxi chini. Ta nariin xar tamixnii gazar uym uu.

Зор
4 жилийн өмнө
66.181.188.59

НҮБ ийн хүүхдийн сангийн утаа ярьдаг голланд даргын найз биз дээ? гэр хороололд утаагүй мундаг амьдардаг гээд л энийгээ од болгоод байсан. Бас шалга. Бас хар тамхи оруулдаг биз

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.126

Голланддаа тийм байдаг юм байгаа биз Энэ чинь Монгол улс өөрийн гэсэн үндсэн хуультай тусгаар тогтносон бүрэн эрхэт НҮБ ийн гишүүн улс даварсан муу цагаач вэ Шоронд нь хатаа

Doktor
4 жилийн өмнө
203.91.115.41

71oni konwetsig awj heltsehgun bhda

Зочин
4 жилийн өмнө
192.82.71.39

Энэ авгай юу хииж байгааг нь мэдэж бсан .ёр нь гадаад хүнтэй суусан энэ авгай нар хууль бус юи хииж их олон юм ярих юм.өчүүхэн хэрэгцээгээ хангахын тулд хөгшин эриин өвөрт хэвтэж байгаа амьтад ш дээ .....

punjalesdi
4 жилийн өмнө
192.82.76.244

PunjaLeSDi.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.