Нийслэл хотын хэмжээнд 1201 ресторан, 225 кафе, 945 баар, караоке тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээрийн ард 25000 гаруй ажлын байр бий. Гэвч коронавирусийн үеийн хөл, хорионоос үүдэн дээрх ААН-үүд тэг зогсолт хийж, 25 мянган иргэн ажлын байргүй болоод байгаа юм. Тиймээс тэдний төлөөлөл үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангаж өгөхийг хотын даргаас шаардлаа.
Караоке, баарны чиглэлээр үй ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хотын даргын 05-р сарын 01-ний захирамж/караоке, баарны үйл ажиллагааг өглөөнйи 07:00 цагаас шөнийн 00:00 цаг хүртэл ажиллуулах ухай/-аас үүдэн маш их мөнгөөр худалдан авалт хийж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн ч 05-р сарын 04-өөс буцаагаад тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргасан нь тэдэнд асар хүнд цохилт болж байгааг онцолж байна...
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.