СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Вакцин гаргаагүй нөхцөлд эрсдэл хэвээр байхыг санууллаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Эрүүл мэндийн яаралтай тусламжийн хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Майк Райан улс орнуудын Засгийн газарт дээд зэргийн сонор сэрэмжтэй байж болгоомжтойгоор хоригийг сулруулахыг уриалсан байна. Цар тахлыг даван туулж байгаа зарим орон үйл ажиллагаагаа болгоомжтойгоор дахин эхлүүлж байгаа ч коронавирус нь найдвартай вакцин гаргаж авах хүртэл ноцтой аюултай хэвээр байх болно гэж мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Тиймээс итгэл найдвар байна гэж мэдэгджээ.

Мөн цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдал Африк, Төв болон Өмнөд Америкийн орнуудад том асуудал байхгүй байгаа юм шиг санагдаж болох ч коронавирусыг илрүүлэхэд шаардлагатай сорил хүртээмжгүй байгаа нь санаа зовоосон асуудал хэвээр байна гэв. Харин . Мөн . Тиймээс тэд сүүлийн саруудад эдийн засаг, нийгэмд тулгарсан ажиллагаанд ногдуулсан хязгаарлалтыг бууруулах аргыг хайж байна гэв. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнгөрсөн баасан гаригт улс орнууд коронавирусыг анхаарлаасаа гаргалгүйгээр тогтоосон хөл хориогоо аажмаар цуцлах болон цар тахлын шинэ давалгаа үүсэх тохиолдолд хориг арга хэмжээг дахин авахад бэлдэхийг сануулсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.