Япон улсын засгийн газрын зүгээс өнгөрөгч дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс эхлүүлсэн улс орон даяарх хөл хориог энэ сарыг дуустал үргэлжлүүлэх шийдвэр гаргалаа.
Энэхүү шийдвэр нь мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын уламжлалт Зуны башёг цуцлахад нөлөөллөө. Сумо бөхийн холбооны зүгээс цар тахлын тархалтын улмаас зуны башёг төлөвлөгдсөн хугацаанаасаа хойшлуулж тавдугаар сарын 24-ний өдөр эхлүүлэхээр төлөвлөөд байсан бол засгийн газрын шийдвэрийн дараа бүрэн мөсөн цуцлахаар боллоо. Мөн түүнчлэн дэвжээний эзэн, нэрийг нь нууцалсан хэд хэдэн бөхчүүдээс коронавирусийн халдвар илэрсэн нь башёг цуцлахад шууд утгаараа нөлөөлсөн гэхэд болно.
Өнгөрөгч гуравдугаар сард зохион байгуулагдсан хаврын тэмцээн нь түүхэнд анх удаа үзэгчгүйгээр зохион байгуулагдсан бол энэ удаагийн башё цуцлагдаж буй нь түүхэн дэх гурав дахь тохиолдол болж байна.