СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Л.Мөнхтүшиг: Турк, Энэтхэг улс руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр ажиллаж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Улсын онцгой комиссын Шуурхай штаб мэдээлэл хийнэ. Чартер нислэг, СOVID-19-өөс сэргийлэх зорилготой үзүүлэх сургууль зохиох болон бусад асуудлаар мэдээлэл хийж байна. 

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Гадаад улсаас гурван удаагийн нислэгээр 28 улсаас 800 иргэнээ авчирсан. Ялангуяа энэ гурван удаагийн тусгай нислэгээр ирсэн хүмүүсийг авчрахад маш хэцүү байсан. Эдгээр гурван нислэгт хүндэтгэн үзэх шалтгаантай оюутнуудыг хамруулсан байгаа. Улаанбаатарт гацсан байгаа гадаадын иргэдийг эх орон руу буцах боломжийг хангасан 24 улсын 132 иргэн эх орондоо буцсан байгаа.

Өнөөдрийн байдлаар 10 076 иргэн эх орондоо буцах хүсэлтээ гаргасан байна. Турк, Энэтхэг улс руу тусгай нислэг үйлдэхээр ажиллаж байна.

. Түүнчлэн БНСУ-д манай улсын 47 мянган иргэн байгаа. Эдгээр иргэдийг авчрах тусгай үүргийн нислэг хийнэ. ОХУ-аас 2000 иргэнийг татан авах нарийвчилсан мэдээллийг гаргаж байгаа” хэмээв.

Энэ үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат мэдээлэл өгөв. Тэрээр . Тэдгээр газруудаар үйлчлүүлсэн иргэдийн буруу байхгүй гэсэн юм.

Иймд сургалтын төвүүд үүдээ нээхээс өмнө эхлээд өөрсдөө бэлтгэлээ хангахыг анхааруулав. Эхний ээлжинд нэг удаад арав хүртэл тооны сурагчид л хичээл заахыг зөвшөөрнө. Гэвч 15 м кв жижиг өрөөнд 10 хүүхэд суулгаж болохгүй гэв.

Шуурхай штабын дарга Ц.Ууганбаяр "Болзошгүй эрсдэлээс сэргийлэх, бэлэн байхыг бид чухалчилж ажиллаж байна. Халдварын нөхцөл байдал өнөөдөр ч эрсдэлтэй хэвээр байна. Танхимын буюу штабын дадлага сургуулилалт хийнэ. Хоёрдугаарт, бодит дадлага сургуулилалт хийнэ. Үүнийг зөвхөн . Дүүргийн бүх хил хязгаараар хамгаалалт гарч, хяналт тавина. Онцгой байдал бий болсон үед бид яаж ажиллахыг энэ дадлагын үед хийнэ. Байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй" гэлээ. Мөн тэрээр .

"Чингэлтэй дүүргийн 2000 гаруй төрийн албан хаагчид бэлтгэл хангаж ажиллаж буй бөгөөд хол хорионы үеэр тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн байгууллагууд үйл ажиллагаа явуулахгүй. Хатуу хөл хорионы үед хүнсний хангамжийг хэрхэн тасалдуулахгүй байх туршилт хийнэ" гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.