СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Япон: Шинжилгээний хариу “сөрөг” гарсан ч коронавирусээр оношлогджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Японы баруун хэсэгт амьдардаг 20-иод насны нэгэн эрэгтэй коронавирусийн хоёр ч удаагийн шинжилгээгээр “сөрөг” хариу авсан ч түүний өвчний шинж тэмдэг болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзсэн эмч түүнийг коронавирустэй хэмээн оношилжээ.

Уг эрэгтэй нь өнгөрсөн сарын сүүлээр коронавирусийн халдвар илэрсэн барилгад амьдардаг байсан аж.

Удирдлагуудын мэдээлснээр эрэгтэй дөрөвдүгээр сарын 13-нд халуурч эхэлсэн боловч хэсэг хугацааны дараа түүний халуун буужээ. Харин удалгүй түүнтэй хамт амьдардаг хүн коронавирустэй болох нь тогтоогдсон байна. Үүний улмаас эрэгтэй дөрөвдүгээр сарын 22-нд өдөр PCR шинжилгээ өгөөд, хоёр хоногийн дараа "LAMP" гэх өөр нэгэн шинжилгээ өгсөн ч хариу нь бүгд “сөрөг” гарчээ.

.

Эх сурвалж: The Mainichi

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.