СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Франкфуртын нислэгээр ирсэн нэг иргэнээс халдвар илэрч, 33 хоног эмчлэгдсэн Турк иргэн эмнэлгээс гарлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 215 оронд коронавирусийн халдвар бүртгэгдсэн байна. Шинэ коронавирусийн халдвараар 3,5 сая хүн өвчилж, 251 мянган хүн нас барж, 1,1 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 2,1 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

24 цагийн хугацаанд 119 утсанд Сөүлээс нэг иргэн холбогдож, эмнэл зүйн зөвлөгөө мэдээлэл авсан. Түүнчлэн иргэд олон нийтийн газраар явж байгаа иргэд амны хаалт зүүхгүй байна гэх мэдээллийг өгсөн. Иймд иргэддээ дахин хандаж хэлэхэд амны хаалтаа зүүх, гараа угаахыг зөвлөж байна.

ОХУ-д 24 цагийн дотор шинэ халдварын тохиолдол 10500 бүртгэгдэж, нийт 1356 иргэн эндсэн. Бразил улсад нийт тохиолдлын тоо 153 мянга хүрсэн. Чили улсад халдвар эрчимтэй бүртгэгдэж байгаа юм. Халдварын тархалт 1/3 буурсан ч улс орнуудад шинэ тохиолдол нэмэгдэж байна.

. Улсын хэмжээнд 6-8-ны өдрүүдэд дадлага сургуулилт хийнэ. Энэ үеэр эмнэлгийн тусламжийн бэлэн байдлаа шалгаж, ажиллана. Улсын онцгой комисст халдвар тархсан тохиолдолд хэрхэн ажиллах тооцооллыг хийж танилцуулна.

Нийт таван лабораторид 307 шинжилгээ хийлээ. Тусгай үүргийн онгоцоор ирсэн 275 хүн Дорнод аймгийн тандалтын шугамаар зургаан хүнд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймгийн 26 ачаа тээврийн жолоочид илрээгүй. Франкфуртын нислэгээр ирсэн нэг иргэнээс давтан шинжилгээ хийхэд коронавирус илэрлээ.

Тусгай үүргийн онгоцоор ирсэн 800 гаруй иргэд бүгд шинжилгээнд хамрагдсан. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлыг тусгаарласан. Хэдэн удаа ч давтан шинжилгээ хийж болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.