Дэлхийн удирдагчид Ковид-19 шинэ төрлийн коронавирусийн эсрэг урьдчилан сэргийлэх тарилга, оношлогоо судалгаа болон эмчилгээнд зориулж найман тэрбум ам.долларын төсөв бүрдүүлэхээр болжээ. Европын Холбооны даргалсан цахим дээд хэмжээний уулзалтанд 40 орчим улс, хандивлагчид оролцсон байна.
Европын Холбооны Комиссын Ерөнхийлөгч Урсула вон дер Лейен энэ удаагийн шийдвэр эв нэгдэл, хүнлэг сэтгэлийг харуулж байгаа хэдий ч үүнээс ч илүүг хийх хэрэгтэй хэмээн мэдэгджээ.
Хандивлагчдад 30 гаруй орон, НҮБ, хандивын байгууллагууд, судалгааны хүрээлэнгүүд, дуучин Мадонна зэрэг багтсан байна. Европын Комисс коронавирусийн эсрэг урьдчилан сэргийлэх тарилга гаргаж авахад нэг тэрбум доллар хандивлажээ.
Франц, Саудын Араб, Герман улсууд 500 сая евро, Япон улс 800 сая евро амласан байна. Харин АНУ, ОХУ-ууд оролцоогүй байна. Одоогоор цуглаад буй найман тэрбум гаруй долларын 4,4 тэрбумыг вакцин гаргаж авахад, хоёр тэрбумыг эмчилгээнд, 1,6 тэрбумыг оношлуурт зориулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
mongoliin toroos torson terbumtanguud yuch handivlahgui muuhai horgoloo toolson YADUUCHUUD umaa