Өнөөдөр Монгол улсад Газрын харилцааны салбар үүсч хөгжсөний 66 жил, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба байгуулагдсаны 25 жил, Газрын харилцааны ажилтны өдөр тохиож байна. Энэ өдрийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба цахимаар тэмдэглэн өнгөрүүллээ. Одоогоос 25 жилийн өмнө Нийслэлийн Газрын алба 30 хүний орон тоотойгоор Улаанбаатар хотын захиргааны Хот төлөвлөлтийн газрын хоёр өрөөнд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр найман хэлтэс, есөн дүүргийн Газар зохион байгуулалтын алба, 230 гаруй ажилтан албан хаагчтай болж өргөжин тэлж, цаг хугацаатай уралдан шинэчлэгдэж, хөгжин дэвшсээр 25 жилийн ойн босгыг алхаж байна.
НГЗБА-ны дарга А.Энхманлай: "25 гэдэг хүний амьдралаар тооцвол идэр залуухан нас"
Өнгөрсөн хугацаанд газрын харилцааны шинэтгэлийг зөв, зохистой зохион байгуулан нийслэл хотынхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулан мэргэжлийн өндөр ур чадвар, тэсвэр, тэвчээр, сэтгэл, зүтгэлээ зориулан ажилласан үе үеийн албан хаагч та бүхний хүчин чармайлтаар нийслэлийн Засаг даргын дэргэдэх хүчирхэг агентлаг болон хөгжиж ирснийг энэ мөчид нүүр бардам хэлж байгаадаа баяртай байхын зэрэгцээ албан хаагч та бүхнээрээ бахархаж байна.
Цаашид хуулийг чанд баримталж, төрийн ажил, үйлчилгээг иргэд, байгууллагад шуурхай, чанартай хүргэж, албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж, хамтдаа урагшилна гэдэгт итгэлтэй байна.
Газрын харилцааны ажилтны өдрийн мэндийг нийт албан хаагч, ажилчид болон газрын харилцааны салбарыг хөгжүүлэхэд сэтгэл, зүтгэл, хүч хөдөлмөр, оюунаа зориулсан үе үеийн ажиллагсад, ахмад үеийнхэндээ хүргэе гэлээ.
Газрын харилцааны салбарын шилдгүүд тодорлоо
Газар бол улс орны Тусгаар тогтнол, хөгжил дэвшил, нийгэм эдийн засаг, бизнесийн хөгжлийн үндэс суурь. Өнгөрсөн жилүүдэд 2200 гаруй иргэний газрыг нөхөн олговортойгоор чөлөөлж, чөлөөлсөн газарт 50 гаруй сургууль цэцэрлэг, инженерийн байгууламж, 10 гаруй эмнэлэг, 100 гаруй авто зам баригджээ. Яармагийн гүүр, Олимпийн гүүр, Хайлаастыг Дарь-Эхтэй холбосон авто зам, Хөшгийн хөндийн хурдны зам, Гачууртаас Налайх чиглэлийн зам, Баянхошуу болон Сэлбэ дэд төв Нийслэлийн Газар зохион байгууллатын албаар овоглож байна. Өнөөдөр ажил үйлсээрээ тэргүүлэн манлайлан ажилсан шилдэг албан хаагчдаа шагнаж урамшууллаа. Шилдэг ажилтны шагналыг ахмадын зөвлөлийн дарга У.Баатаржав, Монголын газар зохион байгуулалтын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ш.Наран-Очир, НГЗБА-ны дарга а.Энхманлай, НГЗБА-ны орлогч дарга М.Шижирбаяр, НГЗБА-ны орлогч дарга Г.Баярсайхан нар гардууллаа.
БХБЯ-ны “Жуух бичиг”-ээр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулагч Б.Лхагва-Эрдэнэ
ГЗБГЗЗГ-ын “Баярын бичиг”-ээр Багануур дүүргийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулагч Б.Ёндондаш
Газрын харилцааны тэргүүний ажилтан цол тэмдгээр
НГЗБА-ны Газар чөлөөлөх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мягмарсүрэн
НГЗБА-ны Газрын үнэлгээ төлбөрийн хэлтсийн мэргэжилтэн Б.Баярчимэг
НГЗБА-ны Санхүү Аж Ахуй хэлстийн нягтлан бодогч Ө.Золзаяа
Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Б.Отгонзаяа
2020 оныг байгууллагын соёл, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх жил болгон зарлаж, НГЗБА-ны даргын А/45 дугаар тушаалаар “Байгууллагын соёл, үйлчилгээний чанарыг сайжруулахад миний оролцоо” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарлаж шилдэг дөрвөн байрыг өнөөдөр тодрууллаа.
Тэргүүн байранд Газар ашиглалт бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Түвшинбаяр
Дэд байранд: НГЗБА-ны Газар чөлөөлөх хэлстийн ахлах мэргэжилтэн Б.Мягмарсүрэн
Гуравдугаар байранд НГЗБА-ны Газар ашиглалт бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Т.Энхмаа
Тусгай байранд Газар өмчлөх хэлтсийн мэргэжилтэн Г.Номуундарь нар тодорлоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.