СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2020-05-04

Сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээх шийдвэр гаргалаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Улсын Онцгой комисс өнөөдөр үдээс хойш 16:00 цагт Төрийн ордонд хуралдаж эхэллээ. Хуралдаанаар цар тахлын дэгдэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээ болон цаг үеийн асуудлаар шийдвэр гаргах юм. Тэгвэл яг одоо Засгийн газрын 139 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр болоод байна.
. Одоогоор анхан шатны ур чадвар олгох сургалтын 414 төв, гадаад хэлний сургалтын 255 төв, жолоо болон мэргэшсэн жолооны 419 сургалтын төв үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байдаг аж.

Сургалтын төвүүд нь дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай: 
 

  • Биеийн халуун үзэх
  • Амны хаалт зүүх
  • Аль болох цахим сургалт хийх
  • Ширээг 1-1,5 метрийн зайтай байрлуулах
  • Нэг удаа 10 хүртэл хүнтэй, богино цагаар хичээллэх
  • Анги танхимд спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах
  • Хоёр цаг тутамд агаар сэлгэх
  • Ном дэвтэр, бал, флаш зэрэг эд зүйлийг дамжуулж хэрэглэхгүй байх
  • Сандал, ширээ, самбар, номын шүүгээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх
  • Анги танхимд хувцас сэгсрэхгүй, өлгөхгүй байх
  • Ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ, агаар сэлгэлт хийх
  • Хүн хоорондын зай барих/1-1,5 метр/
  • Анги танхимд хооллохгүй байх
  • Урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулах
  • Ариун цэврийн өрөөнд гарын саван байршуулах
  • Курс дамжаа, сургалтын төвүүд тухайн мэргэжлийн онцлогт тохирсон зөвлөмж хэрэгжүүлэх. 
Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Батэрдэнэ,Ж
4 жилийн өмнө
192.82.75.8

Хувийн их дээд сургуулиуд дээр үйл ажиллагаа явуулдаг жолооны сургуулиудыг түүнчлэн нийтийн орон сууцны орчим, эмнэлэг үйлчилгээний төвүүдийн доторх жолооны сургуулийг ажилуулж болохгүй. Ийм жолооны сургуулиудын анги танхим жижиг зарим нь подваль, өргөтгөлд байдаг. Өнөөөдөр гадаад хэл сурах жолооч болгох дамжаа нийгэмд ямар ч ач холбогдолгүй. Хүүхэд залуучуудыг бөөгнөрүүлэн олон цагаар хичээлэх нь тодорхой. Бие засах газар байдаггүй ийм орчинтой шүү дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.