СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-05-04

Судалгаа: Ариун цэврийн өрөө буюу цонхгүй битүү орчинд вирусийн тоо их байжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Сингапурын Халдварт өвчин судлалын үндэсний төвийн судалгаагаар Ковид-19-тэй өвчтний өрөөний 15 хэсгээс авсан сорьцын 87 хувь, 00-ын өрөөний 5 хэсгээс (суултуур, тосгуур, хаалганы бариул) авсан сорьцын 60 хувьд нь коронавирус илэрчээ.

Агаар дуслын замаар болон ялгадсаар коронавирус орчныг бохирдуулж байгааг судалгаа харуулжээ. Энэ нь орчны болон гарын ариун цэврийг чанд сахих шаардлагатайг нотолж байна. .

Италийн Турины Их сургуулийн судлаачид коронавирус судасны ханыг гэмтээж зүрхний титэм судасны цочмог хамшинж үүсгэдгийг тогтоожээ. Ковид-19-ийн дэгдэлтийн эхэн үед тус улсын хойд хэсэгт зүрхний титэм судасны цочмог хамшинжийн улмаас өвчтнүүд эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ нас барж байжээ.

Хятадын Шэнжэн болон Тианжин их сургуулийн судлаачид Ковид-19-ийн халдвартай 5 хүнд өвчтөнд эдгэрсэн хүний цусны сийвэнг хэрэглэхэд үр дүн өгчээ. Тэдний 3 нь 50 гаруй өдрийн дараа эмнэлгээс гарсан бол 2 нь 37 дахь хоног дээрээ биеийн байдал тогтворжсон байна.

Ухань хотын эмнэлгийн болон олон нийтийн газрын орчинг судлахад эмнэлгийн орчинд коронавирус тархах эрсдэл өндөр байсныг тогтоожээ.. Ариун цэврийн өрөө буюу цонхгүй битүү орчинд вирусийн тоо их байжээ. Мөн эмнэлгийн ажилтнууд хувийн хамгаалах хэрэгслийг тайлах үед агаар дах вирусийн тоо нэмэгдэж байсан тул хувцас, хэрэгслийг тайлахын өмнө ариутгахыг зөвлөжээ.

Английн үндэсний эрүүл мэндийн төв 1654 эрүүл мэндийн ажилтанд шинжилгээ хийжээ. Тэдний 81 хувь нь үйлчлүүлэгчтэй шууд харьцдаг, 8 хувь нь лабораторийн ажилтан, 11 хувь нь захиргааны албан хаагчид байжээ. Үйлчлүүлэгчтэй шууд харьцдаг ажилтны 15 хувь, лабораторийн ажилтны 16 хувь, албан хаагчдын 18 хувьд коронавирус илэрчээ. .

Лондонд хөнгөн хэлбэрээр өвчилж гэртээ тусгаарлагдсан 267 хүний эмнэлзүйн шинж тэмдгийг судалжээ. Тэдний 68.3 хувь ядрах, 64.4 хувь амтлах, үнэрлэх мэдрэмж өөрчлөгдөх, 60.4 хувь хуурай ханиалгах, 55.5 хувь халуурах, 34.6 хувьд хамар битүүрэх шинж тэмдэг илэрчээ. . Уг шинж тэмдэг эмэгтэйчүүдийн 72.4 хувь, эрэгтэйчүүдийн 55.7 хувьд гарсан байна.

ЭМЯ: (COVID-19)-ЫН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ - 9

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.