Испани улсын хүн ам сийрэг оршин суудаг хойд нутагт 150 жилийн турш огт үзэгдээгүй хүрэн баавгай хяналтын камерт бичигджээ.
Галисиас Оуренс мужийн Инвернадейро үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Үхлийн ууланд суурилуулсан нууц дурангууд хүрэн баавгайг бичиж авсан байна. Энэ ууланд чоно, буга, зэрлэг гахай байдаг ч анх удаа хүрэн баавгай нутагшсан байгааг олж илрүүлжээ.
Хүрэн баавгай өмнөд нутгийн Сьерра дель Каурелийн уулархаг бүс нутгаас ирж өвлийн улирлыг хойд нутгийн цэцэрлэгт хүрээлэнд өвөлжиж өнгөрөөсөн хэмээн судлаачид үзэж байна. Тиймээс Үхлийн ууланд судлаачдын хараахан мэдээгүй өөр олон төрлийн амьтад нутагшсан байж магадгүй юм.
Испани улсын ан амьтан хамгаалах хуулиар 1973 оноос хойш хүрэн баавгайг улаан номонд оруулж, нэн ховор ан амьтдын төрөлд багтаан хамгаалж иржээ. Ойрын 20 гаруй жилийн дотор хүрэн баавгайнууд Словени улсаас орж ирэх болсныг судлаачид тодруулсан байна.
Нутгийн оршин суугчид хүрэн баавгай бэлчээрт гардаг адуу, хонь, ямаагаар идшээ хийн дайрч довтолж болзошгүй хэмээн дургүйцлээ илэрхийлж, нэн даруй өөр газарт нутагшуулахыг шаарджээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.