Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг ажлын хариуцлага алдсан шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Өнөөдөр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр Элчин сайд О.Энхцэцэг томилогдон, ажлаа хүлээн авчээ.
Элчин сайд О.Энхцэцэгийн хувьд 2018 оны есдүгээр сард Монгол Улсаас Швед улсад суух Элчин сайдаар томилогдон явсан боловч, "ар гэрийн шалтгаанаар" чөлөөлөгдөх өргөдлөө өгч, эх орондоо буцан ирж байсан.
Түүний талаар гэр бүлийн гишүүд болон үйлчлэгчийнхээ тус улсад оршин суух эрхийг хүсэхдээ жуулчны визээр суурьшуулсан нь тухайн улсын хууль, дипломат ёсыг зөрчсөн үйлдэл болсон. Иймээс Швед улс түүнийг гэр бүлийнхээ хамтаар яаралтай явахыг шаардсан гэсэн мэдээлэл цацагдаж байсан юм.
О.Энхцэцэг нь 30 орчим жил дипломат албанд ажилласан. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд дипломат цолтой хүн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
суух гэа байгаа улсынхаа хууль дүрэм дипломат ёсоо мэдэхгүй хүнийг элчин гэдэгиймуу тэгээд бас албан тушаал дэвшнээ айн, сайн болвсон хүчний хомсдолд орцымуу төрийн алба