СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Франкфуртын нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

COVID-19 халдвар дэлхийн 213 улс оронд бүртгэгдэж 3,5 сая хүн өвчилжээ. Манай улсын хувьд зөөвөрлөгдсөн 39 тохиолдолоос 10 хүн эдгэрч 29 хүн эмчлүүлж байна. Ажиглалтад 1037 иргэн байгаа юм. 

Гадаадад байгаа манай улсын иргэд 109 дугаарт хандаж, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч байгаа билээ. Швед улсаас нэг иргэн холбогдож коронавирусийн халдвар авсан бөгөөд гэрээр эмчилгээ хийлгэж байгаа гэсэн мэдээллийг өгчээ.

ДЭМБ-аас улс орнуудад эрүүл мэндийн бэлэн байдлыг хангах хэрэгтэй талаар зөвлөжээ. Испани улсын хувьд хөл хориогоо бага багаар сулруулж эхэлжээ. Тус улсад 42 мянган эмнэлгийн ажилтан коронавирусийн халдвар аваад байгаа юм. ОХУ-д халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж, нийт 34 мянган иргэн халдвар авчээ. Бразил улсад батлагдсан тохиолдол 101 мянга давсан байна.

Япон улсад ням гарагт шинэ тохиолдол 200 хүн бүртгэгджээ. Тайланд улсад зарим хатуу арга хэмжээгээ сулруулж, архи согтууруулах ундааны зарахыг бүрэн хориглосон байсан бол зочид буудалд зөвхөн зарахаар болсон байна. Түүнчлэн хоолны газруудад зөвхөн авч явахаар зарахыг зөвшөөрсөн бол үсчиний газрууд урьдчилсан байдлаар цаг авч үйлчлүүлэхийг зөвлөжээ. ОХУ-д шинж тэмдэггүй халдвар их байгаа учраас бүх иргэдийг амны хаалт зүүхийг зөвлөөд байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү гуравдугаар сарын 26-нд коронавирусийн халдвар авсан хоёр иргэн эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ. Коронавирусийн халдвартай нэг иргэн элэгний хатууралтай өндөр настны биеийн байдал хүнд байна.

Нийт 332 хүнд шинжилгээ хийсэн. . Дархан-Уул аймгийн лабораторид ачаа тээврийн 21 жолоочид шинжилгээ хийхэд илрээгүй. ХӨСҮТ 101 хүн байна. Тандалт судалгаа үргэлжилж байна.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.