Амралтын өдрүүдэд 235 зам тээврийн ослын шинжтэй дуудлага бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас таван хүн гэмтсэний нэг нь хүүхэд, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүний амь насыг хохирсон байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
· Явган зорчигч мөргөх хэлбэрээр-4
· Мөргөлдөх хэлбэрээр-1
· Онхолдох хэлбэрээр-1 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2020.05.03-ны шөнийн 22 цаг 10 минутын орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Toyota landcruiser 80 маркийн автомашин онхолдож, жолооч 51 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон хэргийг шалгаж байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 2 зөрчил бүртгэгдсэн байна. Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 10,9 хувиар, Бүртгэгдсэн зам тээврийн осол 9,9 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 44,5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.