Нийслэл болон орон нутагт шар өвс болон обьектын найман гал түймэр гарчээ. Үүнээс Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын задгай /Хайлаастын шинэ эцэс/ өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдөр ирсэн.
Нийслэлийн Аврах ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид 15 км замыг туулан 17:16 цагт очиж, 1.5 га талбайд өнжмөл өвс байсныг 15 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тус дүүргийн 16 дугаар хорооны иргэн С /51 настай эрэгтэй/ өртөж нас барсныг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Баттөмөр шилжүүлэн өгсөн.
Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн “Улиатай” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 80 км, сумын төвөөс баруун урд зүгт 45 км-т/ энэ сарын 28-нд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 2400 га талбай шатжээ.
Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн “Халзангийн даваа” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 50 км-т, аймгийн төвөөс урд зүгт 65 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.03-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд унтраахаар ажиллаж байна. /Түймэрт урьдчилсан байдлаар 10 га талбай шатсан./
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.