СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-05-04

АТГ-аас “Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайханы өрөөнд нэгжлэг хийжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга нартай холбоотой хэргийг шалгаж байгаа. ЭМДЕГын дарга асан Ч.Алтанхуяг, “Чингис хаан” банк болон тус банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж нар эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан хэрэгт шалгагдаж, шүүхээс тэднийг гэм буруутайд тооцсон байдаг.

Тэгвэл дээрх хэрэгт ХААН банк холбоотой хэмээн үзэж, АТГ-аас нэр бүхий хүмүүсийг өнгөрсөн долоо хоногоос шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, . Тэрбээр бусадтай хамтран 20 гаруй тэрбум төгрөгийг тус банкны дансанд байршуулсан гэнэ.

Ингэхдээ 18 хоногийн хугацаа хэтрүүлэн алдагдал албаар бий болгосон, алдагдалд зориулж 1.8 тэрбум төгрөгийг хуурамч гэрээ хийн завшсан байж болзошгүй байгаа аж. Ц.Баатарсайхан нь ХААН банкны хувьцаа эзэмшигч төдийгүй ТУЗийн дэргэдэх Эрсдэлийн удирдлагын хорооны гишүүн юм байна. АТГ-аас Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.8 тэрбум төгрөг завшсан хэрэгтэй холбоотойгоор Ц.Баатарсайханы өрөөнд өнгөрсөн долоо хоногт нэгжлэг хийсэн байна. Нэгжлэгээр ноцтой олон баримт гарч ирсэн гэх мэдээллийг албаны эх сурвалж өгч байлаа.

С.Болдбаатар

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
64.119.25.230

Шуналын дэв

Зочин
4 жилийн өмнө
202.9.47.14

Монголын толгой бизнэсмэндээ. Үннхээр хөдөлмөрч

Зочин
4 жилийн өмнө
64.119.19.192

Баатарсайхан ч хогийн гардаа.

Зочин
4 жилийн өмнө
139.5.218.13

baliar luivarchin uvaigui hogiin gar shorondoo oroochee

yndrakh
4 жилийн өмнө
66.181.185.162

ene hetsuu tsagt olon hun ajilgui bolgochood muu adgiin hun... odoo uuruu hetsuu yumtai nuur tuljdeee

Ххх
4 жилийн өмнө
202.126.89.173

Харамч хүний хөдөлмөр шулаад лалар

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.