Баар, цэнгээний газруудыг шөнийн 00:00 цаг хүртэл ажиллуулах захирамжийг хотын дарга гаргасан. Захирамж хэрэгжиж эхэлсэн өдрөөс караоке, баар, цэнгээний газрууд хүнээр дүүрчээ. Улмаар эрүүлжүүлэх байруудын ачаалал хэвийн хэмжээнээс өссөн байна.
Энэ талаар БГД-ийн Цагдаагийн хэлтсийн хошууч Б.Дэлгэрсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа Баянгол дүүргийн эрүүлжүүлэх, саатуулах байр л гэхэд 25 хүн хүлээн авах хүчин чадалтай ч өчигдөр/2020.05.02/ шөнө 23:00 цагийн байдлаар 35 хүнтэй болсон байгааг дурджээ.
Улмаар караокед сул өрөө байхгүй, баарны гадаа залуус урт цуваа үүсгэн дугаарлаж зосгох дүр зураг хэвийн үзэгдэл байсан байна. Өнгөрсөн шөнийн тухайд гэмт хэрэг, мэдээллийн дуудлага ч өсчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.