Өмнөд Африк улсад хар зам тавихдаа хог хаягдлыг дахин боловсруулсан хучилт ашиглаж байгааг CNN онцолжээ. Тодруулбал сүүний нэг удаагийн хуванцар савыг дахин боловсруулж засмал зам тавьж байна. Ингэснээр оршин суугчдыг хог хаягдлаа дахин боловсруулж, хогонд дарагдахаас зайлсхийхэд туслахаас гадна дэд бүтэц, замын чанарыг сайжруулахад тустай гэж эрх баригчид үзжээ.
Орон нутгийн зам дээр гарсан нүх, эвдрэл нь жил бүр 3,4 тэрбум ам.долларын гарз учруулдаг байна. Шисаланга Констракшн компани улсдаа анх удаа дахин боловсруулсан хог хаягдлыг зам тавихад ашиглажээ. Тус компани Дурбан хотын захад байдаг Клифдэль сууринд 40,000 ширхэг сүүний хуванцар саваар асфальт үйлдвэрлэж 400 метр замыг хучсан байна.
Эх сурвалж: CNN